A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • "Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны  10  сарын  31  өдөр

 Дугаар  67

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД