Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын/

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ
ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН
ТУШААЛ

 

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын/

 

2014 оны  11 дүгээр сарын 24-ний өдөр                                                                           Дугаар А/226                                                                                                 Улаанбаатар хот


Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Харьяатын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтыг нэгдүгээр, Монгол Улсын  харьяат болох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудасны загварыг хоёрдугаар, Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудасны загварыг гуравдугаар, Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудасны загварыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.


2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан ”Жагсаалт батлах тухай” Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2002 оны 94 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний харьяаллын  газар /А.Энх-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

 

 

 


                                                                                                                       ДАРГА                                  Б.ПҮРЭВДОРЖ