A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭМГЭГ СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/55 дугаар тушаалаар хүчингүй болсон/.
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/55 дугаар тушаалаар хүчингүй болсон.

ЭМГЭГ СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 163 Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дах хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Нас барагчийн цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалыг мөрдөж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эмгэг судлалын үндэсний төв, Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлд тус тус үүрэг болгосугай.

4.Журам батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2003 оны 268 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.УДВАЛ