A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар А/190

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх/

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээ тогтоосон актын Улсын нэгдсэн санд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Н.Амарзаяа/ нарт тус тус даалгасугай.

САЙД Х.ТЭМҮҮЖИН