A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 05 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ

ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ / Дүгнэлт /

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 1996 оны 5 дүгээр сарын 23-ны 12 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөө/ үйлдэв.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүн Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч Д.Чулуунжав оролцоогүй бөгөөд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбадорж, О.Шаалуу нар оролцов.

Монгол Улсын иргэн Д.Чулуунжав Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Одоо мөрдөгдөж байгаа парламентын сонгуулийн хууль нарийн авч үзвэл ихээхэн дутагдал, согогтой байна.

Улсын Үндсэн хууль зөрчсөн заалт ч бас оржээ. ... Нэр дэвшсэн хүмүүсээс хэнийг ч сонгох хүсэлгүй иргэдийн саналыг хуудсыг хүчингүйд тооцох нь тэр хүний сонгуулийн эрхийг хассантай ижил юм. Ийм тохиолдолд сонгогч саналын хуудсаа огт тэмдэглэхгүйгээр хайрцганд хийх үү, эсвээс нэр дэвшигчийн нэрсийг дарах уу гэдгийг хуулиар тогтоосон байх ёстой. ... Татгалзсан санал бүхий хуудсыг хүчингүй хуудсанд тооцож хасаад байвал нэр дэвшигчийн авсан саналын хувь, хэмжээ зохиомлоор өсөх болно. ... Сонгуульд оролцсон л бол заавал хэн нэг хүний төлөө саналаа өгөх ёстой гэж сонгогчийг шахаж болохгүй. Үндсэн хуульд заасан "Чөлөөтэй гэдэг зарчмын нэг тал нь эс сонгох эрх чөлөө мөн. ...Ингэхлээр бүрэн татгалзсан саналыг хүчингүйд тооцсон заалтын талаар ул үндэстэй дахин бодож үзээд түүнийг хүчинтэй саналд тооцохоор хуульчилж, Улсын Их Хурлын сонгуульд өөрчлөлт оруулж өгөхийг ... хүсье" гэжээ.

Өргөдөл гаргагч иргэн Д.Чулуунжав бичгээр ирүүлсэн тайлбартаа: Бүх нэр дэвшигчийн хувьд татгалзсан санал өгч болохгүй гэх юмуу, эсвээс заавал хэн нэгийг нь дэмжиж санал өг гэж сонгогчийг шахаж болохгүй. Ингэхлээр 36 дугаар зүйлийн 3-т байгаа "Санал огт тэмдэглээгүй" хуудсыг хүчингүйд тооцох тухай заалт сонгогчийн сонгох ба эс сонгох эрх, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заагдсан сонгогчийн чөлөөтэй сонголт хийх эрхийг зөрчиж байна" гэж дурьдсаны зэрэгцээ жишээ болгон тайлбарлахдаа "Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хүний нэр дэвшжээ. ... Ийм тохиолдолд татгалзсан саналыг хүчингүйд тооцвол ... ердөө 3-хан хүний санал авсан ч 100 хувийн санал авснаар тооцогдох болно. Татгалзсан санал, хүчингүй санал, хүчингүй саналд тооцогдох юунд хүргэдгийг харагтун" гэжээ.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбадорж, О.Шаалуу нар Үндсэн хуулийн Цэцэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: "1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт "Монгол Улсын иргэд төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй", 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг ... сонгоно" гэж заасан байна. Эдгээр нь сонгуулийн үндсэн зарчим, нэр дэвшүүлэн сонгох нь сонгуулийн бас нэг чухал зарчим байдаг билээ. ... Нэр дэвшээгүй хэнийг ч сонгодоггүй чухамхүү энэ утгаар нь сонгогч нэр дэвшигдсэн хүмүүсээс аль нэгийг нь сонгох ёстой. Хэрэв эдгээр нэр дэвшигчийн хэнийг нь ч сонгох хүсэлгүй байвал сонгуульд оролцохгүй байх, эсхүл сонгуулийн хуульд заасны дагуу хуудас хүчингүй болох ёстой.

2. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан чөлөөтэй сонгох зарчим нь дараахь механизмаар хэрэгжинэ. Үүнд:

а/ Сонгуульд оролцох эсэх нь тухайн иргэний хүсэл зоригийн хэрэг.

б/ Саналаа гаргахад нь нууцыг алдагдуулахгүй, ямар нэгэн байдлаар шахалт үзүүлэхгүй байхыг хэлнэ" гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Шаалуу, Ж.Бямбадорж нар Цэцийн хуралдаанд тайлбарлахдаа: "Чөлөөтэй" гэдэг нь иргэдийг сонгуульд оролцоход ямар нэгэн дарамт шахалт үзүүлж болохгүй гэсэн утга болно. Гэхдээ энэ бол ямар нэг хувь хүний өмчилсөн дархан эрх бишээ.

Аливаа эрх бол ухаалаг хязгаарлалттай байдаг. Сонгуулийн хуульд энэ мэт хязгаарлалтыг тогтоожээ. Иймд Улсын Их Хурал хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуулийн журмыг хуулиар тогтоосныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна" гэжээ.

ХЯНАВАЛ:

Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 5/36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "санал огт тэмдэглээгүй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан "чөлөөт" гэсэн сонгуулийн зарчмыг зөрчжээ. Иймд иргэн Д.Чулуунжавын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "санал огт тэмдэглээгүй бол ... саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчжээ.

2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянан хэлэлцэж энэ тухай хариуг ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилъя.

ДАРГА Л.БААСАН

ГИШҮҮД Ж.БЯМБАА

С.ЖАНЦАН

Ж.БЯМБАЖАВ

Д.ЧИЛХААЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 05 дугаар сарын 23-ны өдөр                                                               Дугаар 03                                                               Улаанбаатар хот