A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • 2015 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай /ХЗДХС-ын 2017 оны 1-1/501 тоотоор хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2017 оны 1-1/501 тоотоор хасалт хийсэн/

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН

САЙДЫН ТУШААЛ

2015 онд экспортлох, импортлох

стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дугаар А/142 Улаанбаатар хот

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоол, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2015 онд экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 1 дүгээр, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтад заасны дагуу тус тус тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам"-ын дагуу хуулийн хугацаанд зохион байгуулахыг ажлын хэсэг /Г.Нандинжаргал/-т даалгасугай.

САЙД Ш.ТҮВДЭНДОРЖ