A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 08

Хуульчийн эрх зүйн байдлын тухай

хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Үндсэн

хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 13:00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

Хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ:

"Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд "өмгөөлөгч", "прокурор"-ын мэргэжлийн үйл ажиллагааны чиг үүрэг, бүрэн эрхийг адилтган авч үзсэн нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч төрийн тусгай албан хаагч болох прокурорын суурь зарчмуудыг зөрчиж, улмаар Үндсэн хуулиар бие даасан эрх зүйн үйл ажиллагаа явуулдаг өөр өөр институт байхад Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэх малгай ойлголтын дор хамтатган зохицуулж прокурор, өмгөөлөгчийн үйл ажиллагааг нэг мэт үнэлсэн нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна.

Үндсэн хуулиар прокурор нь нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлж байгаагийнхаа хувьд аливаа шүүх хуралдаанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "Төр, түүний байгууллага"-ыг төлөөлөн оролцохоор зохицуулснаас биш, "Үйлчлүүлэгч буюу хувь этгээд"-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөх эрхийг олгоогүй билээ.

Эрх зүйн хэм хэмжээний утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд үгийн болон өгүүлбэрийн бүтцийн холбоосонд дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн тайлбарладаг хэл зүйн аргаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тайлбарлавал:

Хуульч нь шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох гэсэн үйл ажиллагааг явуулахад нэгдүгээрт, өмгөөлөгч шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байх; хоёрдугаарт, прокурор шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байх гэсэн хоёр утга санааг илэрхийлж байна. Гэхдээ шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн прокурорын мэргэжлийн үйл ажиллагаанд энэ нь хамааралтай эсэх нь эргэлзээтэй төдийгүй "үйлчлүүлэгч" гэх үг нь "төр" гэх утга санааг илэрхийлэх эсэх нь тодорхойгүй байна. Үндсэн хуулиар прокурорт эрх хэмжээг олгохдоо: нэгдүгээрт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих; хоёрдугаарт, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, мөн төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний болон захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хуульчилж, түүний эрх хэмжээг тодорхой хүрээнд байхаар хязгаарлан тогтоосон юм.

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт "Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна." гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.

Хоёр. Иргэн С.Номынбаясгалангийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалаар 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн заалт хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхэд түлхүү хамаарч байна.

Харин прокурор нь төрийн тусгай албан хаагч бөгөөд түүний мэргэжлийн үйл ажиллагаа бусдыг "яллахад оршино" гэсэн мэдээлэл гаргагчийн үзэл санаатай миний бие нэг байна.

Учир нь Прокурорын байгууллагын тухай хуулиар хуульчийн шалгалтад ороод тэнцэн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь баталгаажуулсан албан ёсны баримт бичиг авсан бөгөөд хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан иргэнийг тангараг өргүүлж, прокурорын албан тушаалд томилно.

Ийнхүү төрийн албан хаагч болох прокурор нь дээр дурдсан тангараг өргөснөөр төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох эрх хэмжээтэй болж байгааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зохицуулалт бататган бэхжүүлсэн эрх зүйн харилцаа юм.

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэсэн заалтыг зөрчөөгүй байна." гэсэн байна.

Гурав. Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"...Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн." гэж Прокурорын байгууллагын тухай хуульд заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэж заасан чиг үүргийг прокурорын байгууллага хэрэгжүүлж байна.

Мэдээлэлд "... хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан өмгөөлөгч, прокурор, шүүгчийг нэгтгэн, тухайлсан хуульчийн тухай ойлголтоос ерөнхийлсөн хуульч гэсэн ойлголтоор авч үзсэн байна. Хуульч, түүний мэргэжлийн үйл ажиллагаануудыг төсөөтэй мэт үзэж, тэдгээрийн зааг ялгааг гаргаагүй байна. ..." гэсэн нь үндэслэлтэй байна.

Гэвч энэ нь хуульд өөрчлөлт оруулж, хуулийг боловсронгуй болгохтой холбоотой хууль тогтоогчийн гүйцэтгэх үүрэг бөгөөд прокурорт олгосон эрх, үүрэг, прокурорын үйл ажиллагааны үндсэн зарчмыг гажуудуулж, Үндсэн хуулийг зөрчсөн зөрчил биш гэж үзэж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбараас үзэхэд хууль тогтоогч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалтад заасан "үйлчлүүлэгч" гэснийг өргөн утгаар буюу төрийг хамааруулан хуульчилсан байх тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.2 дахь хэсэгт "Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна." гэсэн нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Прокурор ... шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэснийг зөрчиж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл" гэсэн 24 дүгээр зүйлд өмгөөлөгчийн үйл ажиллагааны чиглэлийг голчлон дурдсан атлаа хуульч /шүүгч, прокурор, өмгөөлөгч/-д нийтлэг хамаарахаар томьёолсон нь уг хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг харуулж байна.

Хуульч /өмгөөлөгч/-ийн шүүхэд төлөөлөх эрх нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр, харин хуульч /прокурор/-ийн шүүхэд төлөөлөх эрх нь мөн хуулийн 31 дүгээр зүйлд тангараг өргөснөөр үүсэхээр тусгайлан заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2003 онд хянан шийдвэрлээд гаргасан 02 дугаар тогтоол нь прокурорын тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийн зөрчлийн талаар гаргасан шийдвэр болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн "Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэснийг зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД Т.ЛХАГВАА

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

 

2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр                                                                                                                                              Улаанбаатар хот

 

 

 

Дугаар 08

 

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай

хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Үндсэн

хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 13:00 цаг

                                                                                                                                         

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

 

Хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ:

 

“Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд “өмгөөлөгч”, “прокурор”-ын мэргэжлийн үйл ажиллагааны чиг үүрэг, бүрэн эрхийг адилтган авч үзсэн нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч төрийн тусгай албан хаагч болох прокурорын суурь зарчмуудыг зөрчиж, улмаар Үндсэн хуулиар бие даасан эрх зүйн үйл ажиллагаа явуулдаг өөр өөр институт байхад Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэх малгай ойлголтын дор хамтатган зохицуулж прокурор, өмгөөлөгчийн үйл ажиллагааг нэг мэт үнэлсэн нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна.

 

Үндсэн хуулиар прокурор нь нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлж байгаагийнхаа хувьд аливаа шүүх хуралдаанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Төр, түүний байгууллага”-ыг төлөөлөн оролцохоор зохицуулснаас биш, “Үйлчлүүлэгч буюу хувь этгээд”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөх эрхийг олгоогүй билээ.

 

Эрх зүйн хэм хэмжээний утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд үгийн болон өгүүлбэрийн бүтцийн холбоосонд дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн тайлбарладаг хэл зүйн аргаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тайлбарлавал:

 

Хуульч нь шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох гэсэн үйл ажиллагааг явуулахад нэгдүгээрт, өмгөөлөгч шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байх; хоёрдугаарт, прокурор шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байх гэсэн хоёр утга санааг илэрхийлж байна. Гэхдээ шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн прокурорын мэргэжлийн үйл ажиллагаанд энэ нь хамааралтай эсэх нь эргэлзээтэй төдийгүй “үйлчлүүлэгч” гэх үг нь “төр” гэх утга санааг илэрхийлэх эсэх нь тодорхойгүй байна. Үндсэн хуулиар прокурорт эрх хэмжээг олгохдоо: нэгдүгээрт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих; хоёрдугаарт, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, мөн төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний болон захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хуульчилж, түүний эрх хэмжээг тодорхой хүрээнд байхаар хязгаарлан тогтоосон юм.

 

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.  

 

Хоёр. Иргэн С.Номынбаясгалангийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалаар 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн заалт хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхэд түлхүү хамаарч байна.

 

Харин прокурор нь төрийн тусгай албан хаагч бөгөөд түүний мэргэжлийн үйл ажиллагаа бусдыг “яллахад оршино” гэсэн мэдээлэл гаргагчийн үзэл санаатай миний бие нэг байна.

 

Учир нь Прокурорын байгууллагын тухай хуулиар хуульчийн шалгалтад ороод тэнцэн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь баталгаажуулсан албан ёсны баримт бичиг авсан бөгөөд хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан иргэнийг тангараг өргүүлж, прокурорын албан тушаалд томилно.

 

Ийнхүү төрийн албан хаагч болох прокурор нь дээр дурдсан тангараг өргөснөөр төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох эрх хэмжээтэй болж байгааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зохицуулалт бататган бэхжүүлсэн эрх зүйн харилцаа юм.

 

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.” гэсэн байна.

 

Гурав. Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

...Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн.” гэж Прокурорын байгууллагын тухай хуульд заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасан чиг үүргийг прокурорын байгууллага хэрэгжүүлж байна.

 

Мэдээлэлд “... хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан өмгөөлөгч, прокурор, шүүгчийг нэгтгэн, тухайлсан хуульчийн тухай ойлголтоос ерөнхийлсөн хуульч гэсэн ойлголтоор авч үзсэн байна. Хуульч, түүний мэргэжлийн үйл ажиллагаануудыг төсөөтэй мэт үзэж, тэдгээрийн зааг ялгааг гаргаагүй байна. ...” гэсэн нь үндэслэлтэй байна.

 

Гэвч энэ нь хуульд өөрчлөлт оруулж, хуулийг боловсронгуй болгохтой холбоотой хууль тогтоогчийн гүйцэтгэх үүрэг бөгөөд прокурорт олгосон эрх, үүрэг, прокурорын үйл ажиллагааны үндсэн зарчмыг гажуудуулж, Үндсэн хуулийг зөрчсөн зөрчил биш гэж үзэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбараас үзэхэд хууль тогтоогч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалтад заасан “үйлчлүүлэгч” гэснийг өргөн утгаар буюу төрийг хамааруулан хуульчилсан байх тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.2 дахь хэсэгт “Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор ... шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг зөрчиж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл” гэсэн 24 дүгээр зүйлд өмгөөлөгчийн үйл ажиллагааны чиглэлийг голчлон дурдсан атлаа хуульч /шүүгч, прокурор, өмгөөлөгч/-д нийтлэг хамаарахаар томьёолсон нь уг хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг харуулж байна.

 

  1. Хуульч /өмгөөлөгч/-ийн шүүхэд төлөөлөх эрх нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр, харин хуульч /прокурор/-ийн шүүхэд төлөөлөх эрх нь мөн хуулийн 31 дүгээр зүйлд тангараг өргөснөөр үүсэхээр тусгайлан заасан байна.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2003 онд хянан шийдвэрлээд гаргасан 02 дугаар тогтоол нь прокурорын тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийн зөрчлийн талаар гаргасан шийдвэр болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн “Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг зөрчөөгүй байна.

 

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                  Ж.АМАРСАНАА

                           ГИШҮҮД                                  Т.ЛХАГВАА

                                                                              Д.СУГАР   

                                                                                              Д.НАРАНЧИМЭГ

                                                                                              Д.ГАНЗОРИГ