A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2009.03.04 Улаанбаатар хот

Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан /илтгэгч/, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Ц.Даваасүрэн, Д.Ширэндэв болон Ш.Энхтөр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог нар оролцов.

Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалт, Тавин долдугаар зүйлийн 1, 2, Тавин есдүгээр зүйлийн 1, 2, Жардугаар зүйлийн 1, 2, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч, иргэн Ш.Энхтөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Монгол Улсын Үндсэн хуульд нутгийн удирдлагыг “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага” гэж томъёолоод удирдлагын хоёр эхлэлийг хослуулах үзэл баримтлалыг удирдлага болгосон. Энэ нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн Үндсэн хуулийн заалт (Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг)-аар илэрч байгаа юм.

…Үндсэн хуульд орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гурван үндсэн хэлбэрийг тодорхойлсон. Үүнд:

а/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

б/. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал,

в/. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид.

Эдгээр нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага мөн гэдгийг Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэсэн заалтаар бататган тунхагласан.

…Нутгийн өөрийн удирдлагын анхан шатны нэгж болох баг, хорооны Иргэдийн нийтийн хурал нь өөрийн эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэх, нэгжийн удирдлагыг төрийн удирдлагатай хослон хэрэгжүүлэх үүднээс баг, хорооны Засаг даргыг хурлаасаа нэр дэвшүүлэн дээд шатны засаг даргаар томилуулдаг. Үүнийг Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтаар баталгаажуулсан. Үндсэн хуулийн дээр дурдсан Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь нутаг орондоо нэр хүндтэй, ажил амьдралын баялаг туршлагатай, нэр хүнд бүхий итгэл даах чадвартай иргэнээ баг, хорооны засаг даргад нэр дэвшүүлж, томилуулж ирсэн бөгөөд энэ нь нутгийн өөрийн удирдлагыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал алхам болж байсан.

Монгол Улсын Их Хурлаас 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар баг, хорооны Засаг даргыг төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан тушаалд хамруулсан төдийгүй баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг нэр дэвшүүлж, нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор заасан нь дээр дурдсан Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн, Үндсэн хуульд халдсан заалтууд боллоо гэж үзэж байна. Нэгэнт баг, хорооны Засаг даргыг төрийн захиргааны албан тушаалд хамруулж байгаа болохоор Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх гэсэн шаардлага баг, хорооны Засаг даргад хамаарч байгаа болно.

…Төрийн албаны тухай хуульд заасан нэр дурдсан шаардлага хангасан нэр дэвшигч байхгүй шалтгааны улмаас Орон нутгийн сонгууль 2008 оны 10 дугаар сард явуулснаас хойш өнөөдрийг хүртэл баг, хорооны Засаг даргыг нэр дэвшүүлж, томилуулах асуудал шийдэгдэхгүй байгаа бөгөөд нөгөө талаар баг, хороонд Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн заалт хэрэгжихгүй байна.

…Иймд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-ын “баг, хорооны Засаг дарга” гэсэн заалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50- иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, мөн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн оршин суугч, иргэн Ц.Даваасүрэн, тус багийн оршин суугч, иргэн Д.Ширэндэв нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:

“…Нэг. …Улсын Их Хурлаас 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтаар Баг хорооны Засаг даргыг Төрийн захиргааны албан тушаал түүний ангилалд оруулсан нь Баг хорооны Засаг дарга тухайн иргэдийн нийтийн хурлаас сонгогдох, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1, 2, Жардугаар зүйлийн 1, 2, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн тул… Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1, 2, Жардугаар зүйлийн 1, 2, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн тухай асуудлаар,

Хоёр. …Монгол Улсын Их Хурлаас 2008 оын 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт баг, хорооны засаг даргыг төрийн захиргааны албан тушаал, түүний ангилалд оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн …9-д заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдсан хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байх тул …Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, Тавин есдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчсөн тухай асуудлаар маргаан үүсгэн хянаж, дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн байна.

Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

“…Төрийн албаны тухай хуульд баг, хорооны Засаг даргын албан тушаалыг засаг төрийн төлөөлөгч болохынх нь хувьд хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг нь тогтвортой байлгах, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чадварыг бэхжүүлэх үүднээс төрийн улс төрийн албан тушаалын ангиллаас хасаж, төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамааруулсан.

Баг хорооны засаг даргын албан тушаалыг төрийн албаны нэг ангиллаас өөр ангилалд хамааруулсан боловч уг албан тушаалын иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшигдэн, дээд шатны буюу харъяалах сум, дүүргийн Засаг даргаас 4 жилийн хугацаагаар томилогддог зарчим хэвээр хадгалагдаж байгаа болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэсэн нийтлэг үндэслэлийг заасан боловч Баг хорооны засаг даргын томилогдож буй байдал нь бусад нэгжийн засаг дарга нарыг томилох зарчмаас агуулгын хувьд онцлог ялгаатай байдаг. …

Ийм учраас орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийн хувьд баг, хорооны Засаг даргын албан тушаалыг улс төрийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран Үндсэн хуульд заасан 4 жилийн хугацаагаар чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” зарчмын хүрээнд төрийн улс төрийн албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамааруулсан болно. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг …дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэсэн зохицуулалтыг хийхдээ баг, хорооны засаг дарга нь тухайн орон нутагтаа нэр хүндтэй, ажил, амьдралын баялаг туршлагатай, нэр хүнд бүхий итгэл даах чадвартай иргэн байхаас гадна харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч гэдэг утгаараа төрийн албаны тодорхой шалгуурыг хангасан байх нь зүйтэй гэж үзсэн юм. …

Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон дараахь үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

…4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэснийг зөрчсөн гэсэн талаар:

…Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т…заасны дагуу баг, хорооны Засаг дарга нь иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшин, харьяалах сум, дүүргийн Засаг даргаас томилогддог зарчим хэвээр хадгалагдаж байгаа болно. Иймд тухайн орон нутгийн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал зохих шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа юм. …

5. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэснийг зөрчсөн гэсэн талаар:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэж заасныг зөрчиж буй асуудал биш бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9–д заасны дагуу Төрийн албаны төв байгууллага нь “төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах” чиг үүргээ хэрэгжүүлэх бөгөөд харин тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас хуульд заасан шаардлагыг хангасан иргэнийг томилуулахаар дээд шатны Засаг даргад санал болгох эрх нь зөрчигдөхгүй, уг бүрэн эрхийг нь дээд шатны байгууллагаас шийдвэрлэх талаар зохицуулалтыг тусгаагүй болно.

Ингэснээр уг зохицуулалт нь Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэснийг зөрчиж байгаа биш, харин ч уг нөхцлийг хэрэгжүүлэх нэг баталгаа болж байна гэж үзэж байна.

Иймд 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх, томилох журмыг нэг адил зарчмаар хуульчилсан байна.

2. Баг, хорооны Засаг даргыг улс төрийн албан тушаалын ангиллаас хасч, Төрийн захиргааны албан тушаалын ангилалд оруулан Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулах санал оруулахаар хуульчилсан Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн иргэдийн Нийтийн Хурлын баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, харьяалах сум, дүүргийн Засаг даргын баг, хорооны Засаг даргыг томилох бүрэн эрхийг явцууруулан хязгаарлаж, эдгээр бүрэн эрхэд Төрийн албаны төв байгууллага хөндлөнгөөс оролцох боломжийг бүрдүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-ын “баг, хорооны Засаг дарга” гэсэн заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “…төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн … баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, … баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. …” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалт, Тавин долдугаар зүйлийн 1, 2, Тавин есдүгээр зүйлийн 1, 2, Жардугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН

ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-ын “баг, хорооны Засаг дарга” гэсэн заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “…төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн … баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, … баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. …” гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-ын “баг, хорооны Засаг дарга” гэсэн заалтыг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “…төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг …” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалт, Тавин долдугаар зүйлийн 1, 2, Тавин есдүгээр зүйлийн 1, 2, Жардугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдаан эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ж.АМАРСАНАА

Д.НАРАНЧИМЭГ

Д.МӨНХГЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/