Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн/

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн/

 

 

2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр                                                                           Дугаар А/384                                                                   Улаанбаатар хот

 

 

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт, баталгаажуулалтын хугацааг хавсралтаар баталсугай.

2.Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалтын мөрдөлтөд байнгын хяналт тавьж, аж ахуйн нэгж байгууллагыг арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Хэмжил зүйн бодлого, эталоны хэлтэс /Д.Нарангэрэл/, Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын хэлтэс /З.Ганболд/, аймгуудын Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 2946 дугаар бүртгэлтэй Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн даргын 2008 оны 06 дугаар тушаал, Хэмжил зүйн зөвлөлийн 2013 оны А/11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ДАРГА                                        Г.ГАНТӨМӨР