A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дор дурдсанаар тогтоосугай:

(Энэ заалтад Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 438 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 109 дүгээр тогтоол, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 166, Засгийн газрын 2017 оны 34, 207, 309 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 26 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 161, 496 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 244 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

 

Хилийн боомтын нэр

 Онцгой албан татварын хэмжээ

Автобензин (шинжилгээний аргаар

тогтоосон октаны хэмжээ)

Дизелийн түлш

 80

92

95 болон түүнээс дээш

1.

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга

 0

0

0

0

2.

Ханх, Ульханмайхан

 0

 

0

0

3.

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг

 0

0

210,000

0

4.

Эрээнцав

 0

0

80,000 

0

2.Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг "5" хувиар тогтоосугай. /Энэ заалтад Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 65 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ

САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ