Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ТЖА-нд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 405

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох  журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. /ЗГ-ын 2015-08-17-ны өдрийн 338-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд энэ тогтоолыг 2015-1-23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 164 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                       Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд                                                       С.ЧИНЗОРИГ