A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТ, ТҮҮНИЙГ ҮНДЭСЛЭН ГАРСАН УИХ-ЫН ТОГТООЛУУД ҮНДСЭН ХУУЛИЙН 29 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 09

1998 оны 10 дугаар сарын 23 -ны өдөр Улаанбаатар хот

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТ,

ТҮҮНИЙГ ҮНДЭСЛЭН ГАРСАН УИХ-ЫН ТОГТООЛУУД ҮНДСЭН ХУУЛИЙН 29 ДҮГЭЭР

ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫ ТАЛААР / Дүгнэлт/

Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордны 251 тоот өрөөнд зөвлөлдөж гаргав.

Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүд В.Удвал /илтгэгч/, Д.Чилхаажав, Ж.Амарсанаа, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Тус хуралдаанд маргагч талуудад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Д.Ламжав,Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ж.Бямбадорж, Ц.Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Б.Энэбиш нар оролцов.

Иргэн Д.Ламжав 1998 оны 10 дугаар сарын 2-нд Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн /6.1/, /8.2.11/, /8.3/ заалт Үндсэн хуулийн /29.1/ заалтыг зөрчиж байгаа тухай дээрх заалтуудыг иш татъя.

6.1.УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох, улс төрийн нам болон төрийн бус байгууллагад сонгуульт ажил, албан тушаал эрхлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажил хийхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй, 8.2.11. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах үндсэн үүрэгтэй, 8.3. УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно.

Нэхэмжлэл: /8.2.11/, /8.3/ заалт болон, /6.1/-д УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан тушаал, төрийн бус байгууллагад сонгуульт ажил хамаарч болох, эдгээр албан тушаалыг УИХ-ын гишүүн хавсран эрхэлж болохоор заасан нь Үндсэн хуулийн /29.1/-ийн дотор байгаа "Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчиж байна.

Тайлбар: 1.УИХ, түүний гишүүний үндсэн үүргийг Үндсэн хуулийн 20, 23, 25, 29 зэрэг зүйлд тодорхой заажээ. Иймээс УИХ-ын гишүүнд бусад хуулиар эрх үүрэг олгож байгаа бол тэр нь Үндсэн хуулиар оноогдсон үүрэгт нь хохирол урчуулахгүй тийм л эрх үүрэг байх ёстой нь ойлгомжтой. Гэтэл УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарснаас болж Засгийн газар нь огцорсон мөртлөө энэхүү огцорсон явдалд хууль зүйн үүднээс буруутай хүмүүс нь дараагийн Засгийн газраа байгуулах эрхтэй мэт ёс суртахуунгүй байдал тохиолдож байна.

2.УИХ-ын гишүүн дээрх албан тушаалуудыг хавсарч байгаагаас Засгийн газар УИХ-ын хяналтаас гарч, эрх барьж буй олонхийн дотор энэхүү хэмжээгүй эрх дархыг олж авахын төлөө эрүүл бус өрсөлдөөн гаарлаа. Энэ их эрх мэдэл, эдэлж байгаа хүндээ нэг талаас сайхан байдаг байж болох боловч нөгөө талаас оногдсон давхар давхар үүргийг биелүүлэх боломжгүй байдаг нь УИХ-ын практик дээр нотлогдсон зүйл юм.

3.Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл төрийн эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэгт тэнцвэртэй, харьцангуй бие даасан, ялангуяа хууль тогтоох, гүйцэтгэх, эрх мэдэл нь харилцан хяналттай байхаар хуваарилах нь зүйтэй гэж үздэг байна.

4.Үндсэн хуулийн бүх нийтээр хэлэлцүүлсэн төсөл, Улсын Бага Хурлаас Ардын Их Хуралд оруулсан төсөл, Ардын Их Хурлын анхны хэлэлцүүлгийн дүнг тусгасан төсөлд УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна, УИХ-ын гишүүн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалт тусгагдсан билээ. Энэ заалтаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон гэсэн 7 үгийг хасч бичихээр тохирсон нь эдгээр нэр дурьдсан албан тушаалыг УИХ-ын гишүүн хавсарч болохыг зөвшөөрсөн утгыг агуулаагүйгээр үл барам шууд зөвшөөрөөгүй утгаар нь ийм томъёоллоор санал хурааж, уг саналыг 87 хувь нь дэмжсэн зэрэг бусад нотлох баримтуудыг Үндсэн хуулийн Цэцэд гаргаж өгсөн билээ" гэжээ.

Мөн иргэн Д.Ламжав Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд 1998 оны 9 дүгээр сарын 30-нд гаргасан өргөдөлдөө: "УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдын буюу Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байсан бөгөөд Засгийн газар огцорсноос хойш тухайн албан тушаалтны үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хавсарч байгаа нь Үндсэн хуулийн /29.1/ УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна" гэжээ.

Иргэн Д.Ламжав Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд 1998 оны 10 дугаар сарын 01-нд гаргасан өргөдөлдөө: "УИХ-ын гишүүнд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүн-сайд, тэдгээрийн үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалыг хавсаргасан УИХ-ын тогтоолууд Үндсэн хуулийн /29.1/ заалтыг зөрчиж байгаа" тухай бичжээ. Түүнчлэн иргэн Д.Ламжав Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 1998 оны 10 дугаар сарын 21-нд гаргасан нэмэлт тайлбартаа: "УИХ-ын гишүүн нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн үзэл баримтлал Үндсэн хуулийг боловсруулах бүх шатны төсөлд тусгагдсан юм. Мөн АИХ Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр үйлийн 1 дэх хэсгийн хоёр дахь заалтыг батлахдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн зэрэг албан тушаалыг УИХ-ын гишүүний үүрэгт ямар нэг байдлаар хамааруулахыг зөвшөөрөөгүй юм. Энэ нь дараахь баримтуудаар нотлогдож байна.

Ардын Их Хурал дээр Улсын Бага Хурлаас оруулсан төслийн 29 дүгээр зүйлийн 1 дээр бүхэлд нь санал хураахад төслийн заалт дараахь дүнтэйгээр дэмжигдсэн байна. Төслийн /29.1/-ийг зөвшөөрсөн 21, татгалзсан 78, түдгэлзсэн 13, бүгд 342 бөгөөд 80 хувийн дүнтэй батлагджээ. Монгол Улсын Үндсэн хуулийг 2 сар гаруй хугацаанд ардчилсан ёс журмын дагуу чөлөөтэй хэлэлцэн баталсан тул 430 тойргийг төлөөлсөн бүрэн эрхт депутатынхаа саналыг хуурч авсан ганц ч заалт Үндсэн хуульд маань байхгүй билээ.

Үндсэн хуульд заасан ёсоор УИХ нь хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үндсэн үүрэгтэй билээ. Гэтэл УИХ дахь олонхийг бүрдүүлэгч намын дарга нар болон УИХ-ын удирдлагын гарт гүйцэтгэх эрх мэдэл шууд шилжихээр сонирхлын зөрчил улам хүчтэй болж, улмаар УИХ хяналтын үүргээ гүйцэтгэхэд бэрхшээлтэй болдог, Засгийн газар нь огцорсон нөхөлд огцорсон Засгийн газар нь дараагийн Засгийн газраа байгуулах үүрэг хүлээдэг ёс суртахуунгүй байдал үүсдэг гэжээ.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ж.Бямбадорж, Ц.Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Б.Энэбиш нар Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан тайлбартаа:

1.1996 оноос эхэлсэн уг маргаантай асуудлын талаар болж өнгөрсөн зарим зүйлийг эргэн санах нь зүйтэй гэж үзэж байна. Үндсэн хуулийн Цэцээс 1996 оны 7 дугаар сард, Улсын Их Хурлын тухай хуулийн /1992 онд батлагдсан/ 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Цэцийн энэ дүгнэлтийг УИХ авч хэлэлцээд хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзсэн. Үүний дараа Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг бүрэн бүрэлдэхүүнээр дахин хэлэлцэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгосон шийвэр гаргасныг бид мэдэж байгаа билээ. Үндсэн хуулийн Цэцээс хянаж, хуулийн эдгээр заалтуудыг хүчингүй болгосон үндэслэл нь "Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллах нь хуулиар тогтоосон үндсэн үүрэгт нь хамаарагдаагүй байна" гэсэн билээ.

2.Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн энэхүү шийдвэрийг хүндэтгэж "Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллаж болох" тухай заалтыг Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэгт нь шууд хамааруулж, нэмэлт болгон оруулсан хуулийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан юм. Энэ хууль УИХ дахь олонхи, цөөнхийн бүлгийн зөвшилцлөөр 93 хувийн саналаар батлагдсан юм. Энэ нь УИХ Үндсэн хуулийн Цэцээс өмнө гаргасан шийдвэр, түүний агуулгыг харгалзаж, Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хууль батлах, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах" өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа юм. Уг хуулийг УИХ-ын нийт гишүүд санал бүрэн нийлж, их өндөр хувийн саналаар баталсан нь зарим хүмүүст эргэлзээтэй санагдаж байсан. Үндсэн хуулийн холбогдох заалтад Улсын Их Хурлын зүгээс хууль тогтоох эрхээ хэрэгжүүлэх замаар тайлбархийсэн гэж ойлгож болно.

3.Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулахдаа Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг үндэслэж "Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэг" гэсэн 8 дугаар зүйлд 3 дахь хэсэг болгож, мөн "Улсын Их Хурлын гишүүн дараахь үндсэн үүрэгтэй:" гэсэн хоёр дахь хэсэгт нь "Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах тухай" заалтыг нэмсэн юм. Цэцээс хүчингүй болгосон өмнөх хуулийн заалтууд нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохыг агуулгаараа хуульчилж өгсөн байсан боловч Цэц үүнийг 1996 онд хангалтгүй гэж үзсэн билээ. Ийм учраас УИХ-аас "УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллах" тухай заалт Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэг гэсэн хуулийн тухайлсан зүйл, хэсэгт тусгагдаагүй байна гэж үзэж байсныг анхаарч, Үндсэн хуулийн заалт, Цэцийн шийдвэрт шууд нийцүүлэх зорилгоор Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэж "УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон үндсэн үүрэгт" нь шууд хамааруулж хуульчлан тогтоосон юм.

Иймд иргэн Д.Ламжаваас гаргасан Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, 8 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтууд болон УИХ-ын бусад холбогдох тогтоолууд ҮНдсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм" гэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлсэн үгэндээ: "Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн агуулгыг тайлбарлах үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд дэлхийн парламентат ёсны жишгээр "Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэгт нь Засгийн газрын гишүүнийг хавсарч болохоор" Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэ хууль Улсын Их Хурлын хуралдаан дээр гишүүдийн 93 хувийн саналаар батлагдсан юм. Монгол Улсын сонгуулийн тогтолцоо нь улс төрийн нам голлох үүрэгтэйг зөвшөөрсөн. Энэ тохиолдолд аль ч нам боломжтой хүнээ сонгуульд өрсөлдүүлдэг билээ.

УИХ-ын гишүүний үүрэгт Засгийн газрын гишүүн байж болохыг хуульчилснаар өмнөх хуульд байсан Үндсэн хуулийн зөрчлийг арилгасан юм гэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр иргэн Д.Ламжав хэлсэн үгэндээ: УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдгийг Үндсэн хууль баталсан АИХ-ын хуралдааны протоколоос тов тодорхой үзэж болно.

УИХ-д гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хууль гаргаж, Үндсэн хууль зөрчих замаар булаан авах эрх байхгүй. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт бол намууд хуйвалдах замаар Үндсэн хуулийн заалтыг зөрчиж хийсэн наймаа мөн.

УИХ Үндсэн хуулийн заалтыг агуулгаас нь хэтрүүлж тайлбарласан байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүний албан тушаал, түүний үүргийг Улсын Их Хурлын гишүүний үүрэгт хамааруулан үзэх хууль зүйн үндэслэл Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоогдохгүй байна.

2.УИХ-ын гишүүний үүрэгт Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн утга агуулгатай зөрчилдсөн байна.

3.УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх талаар гаргасан УИХ-ын тогтоолууд нь уг хуулийн заалт хүчинтэй эсэхээс шууд хамаарах тул тухайн тогтоолуудын талаар тусгайлан дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах", мөнзүйлийн 3 дахь хэсгийн "УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно" гэсэн заалтууд ба 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаа "Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох" гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Д.ЧИЛХААЖАВ

Ж.БЯМБАЖАВ

Ж.АМАРСАНАА

В.УДВАЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

1998 оны 10 дугаар сарын 23 -ны өдөр                                                                  Дугаар 09                                                                  Улаанбаатар хот