A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 45

 

 

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

 

 

 

 

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1.“Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай” Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн “Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт” гэснийг “Үл хөдлөх хөрөнгийг” гэж өөрчилсүгэй.

 

2. Мөн тогтоолын 4 дүгээр зүйлийг хүчингүй болсонд болгосугай.

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                    Ч.САЙХАНБИЛЭГ

 

 

Монгол  Улсын  сайд

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                                                 С.БАЯРЦОГТ