- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 21
Улаанбаатар хот
Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Лувсанвандангийн Болд, Гарьдхүүгийн Баярсайхан, Дэндэвийн Тэрбишдагва нарыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Раднаагийн Бурмаа, Дондогдоржийн Эрдэнэбат нарыг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Догсомын Батцогт, Дэндэвийн Тэрбишдагва нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Самбуугийн Дэмбэрэл, Гантөмөрийн Уянга нарыг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан, Догсомын Батцогт, Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан, Раднаагийн Бурмаа, Батсүхийн Наранхүү нарыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг Тусгай хяналтын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Халтмаагийн Баттулгыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүү, Сундуйн Батболд, Халтмаагийн Баттулга, Санжаасүрэнгийн Оюун, Янгугийн Содбаатар, Чимэдийн Хүрэлбаатар нарыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сундуйн Батболд, Даваажанцангийн Сарангэрэл, Нямаагийн Энхболд нарыг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жамъянсүрэнгийн Батсуурь, Сандагийн Бямбацогт нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Долгорсүрэнгийн Сумъяабазар, Алмаликийн Тлейхан, Дамдингийн Хаянхярваа нарыг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сундуйн Батболд, Отгонбилэгийн Содбилэг, Нямаагийн Энхболд нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Норовын Алтанхуяг, Нямжавын Батбаяр, Сангажавын Баярцогт, Сундуйн Батболд, Отгонбилэгийн Содбилэг, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Нямаагийн Энхболд нарыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A