A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 35

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсантай холбогдуулан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд