Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 323-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 46

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай” Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 323 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн “8” гэснийг “4” гэж өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Жендэрийн үндэсний хорооны дүрэм”-ийн Дөрөв дэх хэсэгт “4.5. Хорооны нарийн бичгийн даргыг Хорооны дарга томилж, чөлөөлнө” гэсэн заалт нэмсүгэй.

3. Мөн дүрмийн 4.4, 5.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1) “4.4. Хороо орон тооны нарийн бичгийн даргатай байна. Хорооны нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”

2) “5.2. Ажлын албаны чиг үүргийг жендэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.”

4. Мөн дүрмийн 5.3, 5.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол  Улсын  сайд

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                                                        С.БАЯРЦОГТ