Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 28

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 138.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо, түүний ажлын албаны 2015 оны үйл ажиллагааны зардлыг Хөдөлмөрийн сайдын төсвийн багцаас санхүүжүүлж, цаашид жил бүр улсын төсөвт тусгаж байхыг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний хороо байгуулах тухай” Засгийн газрын 1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                   Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд                                                   С.ЧИНЗОРИГ