Хэвлэх DOC Татаж авах
ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхийлөгчийн 2017 оны 103-р зарлигаар хүчингүй болсон/

/Ерөнхийлөгчийн 2017 оны 103-р зарлигаар хүчингүй болсон/

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр                         Дугаар 18                    Төрийн ордон, Улаанбаатар хот                                                                                      

 

         ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

                Нэг. Шүүгчийг сонгон шалгаруулах журмын шинэчилсэн найруулгыг хавсралт ёсоор баталсугай.

           Хоёр. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                     Ц.ЭЛБЭГДОРЖ