Хэвлэх DOC Татаж авах
ЖУРМЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /2013-А/309/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар A/25

ЖУРМЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /2013-А/309/

Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Журам, загвар шинэчлэн батлах тухай” 2013 оны А/309 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын “Дөрөв. Боловсролын чанарын үнэлгээ, зохион байгуулалт” хэсгийн 4.3, 4.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                              Л.ГАНТӨМӨР