Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах/

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 2 дугаар сарын 27 -ны өдөр

Дугаар А/41

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Журам батлах тухай 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг  Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.

4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасугай.

5.Энэ журмыг 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                            

                                    САЙД                                           Д.ДОРЛИГЖАВ