A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны  02  сарын  05  өдөр

Дугаар  22

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

   

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

 

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.Улсын Их Хурлын гишүүн Нямжавын Батбаяр, Сангажавын Баярцогт нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны гишүүнээр баталсугай.

 

            2.Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД