A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны  02  сарын  12  өдөр

Дугаар  31

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

    ““Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

 

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан ““Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

                       

            2.Энэ тогтоолыг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН

          ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД