A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 35

Улаанбаатар хот

"Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай" тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ын 8.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"8.2.Монгол Улсад цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цөмийн технологи нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, бүрдүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргийг Цөмийн энергийн комисс хэрэгжүүлнэ."

2.Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД