A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Цэдэн-Ишийн Болдсайхан, Чойнзонгийн Содномцэрэн, Рэнцэнгийн Содхүү нарыг томилсугай.

2.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс Батнямын Алтанжаргалыг чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД