A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

"Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалтын "... хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 2000" гэснийг "ноосыг малын ашиг шим, үүлдэрлэг байдал, ноосны чанараас хамааруулан 2014 оноос эхлэн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 1000-2000" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД