A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 42

Улаанбаатар хот

Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан Гадаадын тусламжийн харилцааг зохицуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан боловсруулж, хэрэгжилтийг хангуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

2.Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гадаадын зээл, тусламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД