A

A

A

Бүлэг: 1979

/Монгол банкны ерөнхийлөгч, сангийн сайдын 2017 оны А-294/340 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн батлах тухай

2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А35/20

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Дансны жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Санхүүгийн тайлангийн маягт, загвар"-ыг гуравдугаар хавсралтаар, "Банкны санхүүгийн тайлан, Тодруулга бэлтгэх аргачлал"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Тус багц материалыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанкны Хяналт шалгалтын газар /Д.ГанбатЛт үүрэг болгосугай.

Гурав. Энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Х.Пүрэвсүрэн/, Монголбанкны Хяналт шалгалтын газар /Д.Ганбат/-т үүрэг болгосугай.