A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ХЭРЭГЛЭХ ХЭМЖЛИЙН НЭГЖИЙН ТУХАЙ

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нэгжийн олон улсын систем (SI)-ийн бус нэгж болох уртын 1 далайн миль (nautical mile) = 1.852 x 103 м (m), өндрийн 1 фүүт (foot) = 0.3048 м (m), хурдын 1 зангилаа (knot) = 0,514 444 м/с (m/c) нэгжүүдийг Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэглэхийг зөвшөөрсүгэй.

2. Иргэний нисэхийн салбарт хэрэглэх хэмжлийн нэгж өөрчлөгдөж байгаатай холбогдуулан уг хэмжлийн нэгжийг хэрэглэх хугацааг тодорхойлж, түүнд шилжих болон хэрэглэх үед нисэхийн аюулгүй ажиллагааг сайтар хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Зам, тээврийн сайд Н.ТӨМӨРХҮҮ