A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/ /2012-120-д/
Бүлэг: 1979

ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 61

ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-т заасныг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Зам, тээврийн сайдын 2012 оны Журам батлах тухай 120 дугаар тушаалд дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

1/ Тус тушаалын гурав, дөрөвдүгээр хавсралтын нэрний "...объект ..." гэсний өмнө "зарим" гэж, мөн тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-ын 4 дүгээр зүйлд "4.5.1.6. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг" гэж тус тус нэмсүгэй.

2/ Мөн тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

3/Мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн ажиллах журам"-ын 1.1, 2.4, 3.1-т "...Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн" гэснийг тус тус хассугай.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын 2012 оны "Журам батлах тухай" 120 дугаар тушаалын гуравдугаар хавсралт, 2014 оны "Журам шинэчлэн батлах тухай" 133 дугаар тушаал, 2015 оны "Журамд өөрчлөлт оруулах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" 25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Зам, тээврийн сайдын 2012 оны "Журам батлах тухай" 120 дугаар тушаалд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ч.Цогтбаяр/-т үүрэг болгосугай.