A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

Дугаар 06

1994 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ЗОРИГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ / Дүгнэлт

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Д.Чилхаажав, С.Жанцан, Н.Жанцан, Ж.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргад С.Гэрэлмааг оролцуулан хийв.

Бүх гишүүдийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ш.Батдорж, Ц.Олзвой нар болон Улсын Их Хурлын гишүүн С.Зориг, түүний өмгөөлөгч А.Энхбат нар оролцов.

1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Шагдар овогтой Батдорж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: Улсын Их Хурлын гишүүн С.Зориг нь “Стратеги судалгааны төв хэмээх” олон нийтийн байгууллага байгуулан Худалдаа хөгжлийн банкинд валютын 151584, Монгол даатгал банкинд төгрөгийн 305033 данс нээлгэн үйл ажиллагаа явуулжээ.

Энэ төв Хууль зүйн яаманд бүртгэлгүй боловч тамга тэмдэгтэй болж, банкинд данс нээлгэн аж ахуйн ажиллагаа явуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд зогссонгүй цаашид аж ахуйн нэгжийн хууль, бусад хуулиудыг зөрчжээ. Мөн тамга, тэмдгийн дүрэм, заавар зөрчсөн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул эдгээр байдлуудыг шалгаж өгөхийг хүсье” гэжээ.

2.Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ц.Олзвой Цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:

“а/ С.Зориг Стратеги судалгааны төвийн захирлын албан тушаалыг хашиж байгааг;

б/ Ардчилал таймс, экспресс тайм, Нөлөөгүй толь сонины үйл ажиллагааг;

в/ Стратеги судалгааны төвийн 207034, 305033 дансны мөнгөний тооцооны баримтуудад нэгдүгээр гарын үсгийг С.Зориг, хоёрдугаар гарын үсгийг Бямбасүрэн зурсан зэргийг, мөн С.Зориг УБЗ 00-99 дугаарын мерседес машины татварыг төлсөн эсэхийг;

г/ С.Зориг сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлэн Улсын Их Хурлын чуулганыг /1372 цаг/ тасалсан асуудлыг шалгаж өгөхийг хүсье” гэжээ.

Ц.Олзвой Улсын Их Хурлын гишүүн Элбэгдорж Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаанд холбогдолгүй Монголын ардчилсан холбооны даргын үүрэг гүйцэтгэсэн, Улсын Их Хурлын гишүүний итгэлийг алдаж чуулган /429 цаг/ тасалсан, ардын аж ахуйтны холбооны зориулалттай 1.3 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан, мөн холбооны шугамаар Ло овогт Зууннасттай хэлцэл хийсэн асуудлыг шалгуулахыг хүссэн байна.

3.Улсын Их Хурлын гишүүн С.Зориг гомдол гаргагчийн өргөдөлтэй холбогдуулан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Стратеги судалгааны төвийг 1991 онд Монголын ардчилсан холбоо, МҮЭ-ийн төв зөвлөл хамтран байгуулсан бөгөөд энэ үед тус байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байгаагүй. Энэ тухай хууль тогтоомж байсангүй. Одоо ч байхгүй байна. Энэ төв санхүүжилттэй тул үйл ажиллагаа нь зогссон. Би Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрийн албатай бөгөөд тэр нь судалгаа шинжилгээний ажил хийж, эрдэм шинжилгээний хурал, маргааныг удаа дараалан зохион байгуулж ирэв. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн өмнөх хуралдааны материалд тодорхой бий. Тус ажлын алба нь дээрх ажиллагааг явуулахдаа Стратеги судалгааны төвийн нэрийг ашигладаг юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн ажлын аппараттай байж болохыг ямар ч хуулиар хориглоогүй болохыг дурдъя.

Аливаа байгууллага үйл ажиллагаа явуулахын тулд данс, тэмдэгтэй байх нь ердийн үзэгдэл ба данс, тэмдэгтэй бол аж ахуйн ажиллагаа явуулах ёстой гэсэн өргөдөл гаргагчийн санааг ойлгохгүй байна. Жишээ нь бүхий л эрдэм шинжилгээний ба судалгааны байгууллага, төсвийн газрууд, гадаадын төлөөлөгчийн газар гэх мэт болно. Эдгээр нь данстай боловч аж ахуйн ажиллагаа явуулдаггүй. Иймд намайг хий хардалтаар буруутгасныг ойлгохгүй байна. Улсын Их Хурлын гишүүний хувьд тус төвийн нэрийн дор гишүүний ажилд шууд хамааралтай судалгааны ажил хийж байгаа нь Улсын Их Хурлын гишүүний ажилд харшлахгүй, харин ч ажлаа үр нөлөөтэй явуулахад дөхөм болдог. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн өмнөх хуралдааны дүгнэлтэд тодорхой бий.

Өргөдөл гаргагч ямар нэгэн нотолгоогүйгээр сэжиг таавраар намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд хамаарах асуудал биш болохыг Цэцийн эрхэм гишүүд болгооно уу” гэжээ.

4.Иргэн Ш.Батдоржийн гомдол, хуульч Ц.Шаравдоржийн “Ардын эрх” сонинд хэвлүүлсэн нийтлэлийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 1994 оны 5 дугаар сарын 18-нд 07 тоот тогтоол гарган Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 04 тоот дүгнэлт бүхий маргаанаас Ц.Элбэгдорж, С.Зориг нарт холбогдох хэсгийг дахин шалгаж шийдвэрлэхээр маргаан үүсгэсэн байна.

5.Цэцийн гишүүн Л.Баасан, Ж.Бямбаа нар 1994 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 15 дугаар тогтоолоороо иргэн Ц.Олзвойн гомдлын С.Зоригт холбогдох хэсгийг Ш.Батдоржийн гомдолтой хамтатган шалгаж шийдвэрлэхээр тогтжээ.

6.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааны 1994 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот дүгнэлтэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж, С.Зориг нарыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурджээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Зориг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хуралдаанд бэлтгэх болон Цэцийн хуралдааны үед шалган тогтоов. Үүнд:

1.Гомдол гаргагч Ш.Батдорж, Цэцийн хуралдаанд оролцсон болон маргааныг урьдчилан шалгах явцад гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын гишүүн С.Зориг Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчсөн эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 2 дугаар сарын 23-ны хуралдаанаар дутуу хянаж шийдвэрлэсэн. Стратеги судалгааны төв нь банкинд тодорхой данстай, түүгээр аж ахуйн үйл ажиллагаа явагдаж байгаа нь тодорхой байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хурал С.Зоригт холбогдох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

2.Гомдол гаргагч Ц.Олзвой хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын хэд хэдэн гишүүн Үндсэн хууль, Монгол Улсын бусад хуулиудыг зөрчсөн, Улсын Их Хурлын хуралдаан тасалсан асуудал бий. Энэ талаар Улсын Их Хуралд хэд хэдэн удаа бичиж зохих санал хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй.

Иймд хуулиа дээдлэн ажиллах Цэцийн гишүүдэд хандаж асуудлыг шалгаж өгөхийг хүссэн болно. Цэц асуудлыг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэх байхаа. Энэ өдрийн хуралдааны үед зарим нэгэн сониныг Хууль зүйн яаманд бүртгэлтэй гэдгийг танилцаж мэдлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зориг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн нь тодорхой байна” гэв.

3.Улсын Их Хурлын гишүүн С.Зориг, түүний өмгөөлөгч А.Энхбат нар хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Цэцийн хуралдаанд бэлтгэх явцад өгсөн тайлбараа дахин танилцуулах байна. Стратеги судалгааны төв нь ашиг олж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй. Харин аялал жуулчлалын ААА компанид дансаа ашиглуулсан явдал бий. Стратеги судалгааны төвийг байгуулан ажиллуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн явдал биш гэдгийг тайлбарлая” гэжээ.

4.Маргааныг шалгах ажиллагааны явцад Стратеги судалгааны төвийн аж ахуйн гүйлгээний дансны талаар лавлагаа авахад уг төв нь Худалдаа хөгжлийн банкинд төгрөгийн 280007 /одоо 206001/ данстай байсан ба 1991-1992 онд 1998448=00 төгрөгийн орлого орж, 1995259 төгрөг 80 мөнгөний зарлага гарч одоо 3188 төгрөг 20 мөнгөний үлдэгдэлтэй байна.

Тус банкинд валютын 151584 /одоо 286047/ дансанд 1992 оны 4 дүгээр сарын 16-нд 3000 ам.доллар орсон ба түүнийг мөн оны 5 дугаар сарын 13-нд авч одоо 5 доллар 75 центийн үлдэгдэлтэй байна. Тус төв 1991 оны 8 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас валютын зээл авч төлөөгүй учир шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх 1993 оны 12 дугаар сарын 21-нд 867 дугаар шийдвэр гарган Стратеги судалгааны төвөөс 5187 доллар 20 цент, Улсын тэмдгийн хураамж 102447 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Стратеги судалгааны төв нь 1992 оны 11 дүгээр сарын 17-нд Монгол даатгал банкинд 305033 /шинэ 207034/ данс нээлгэн нийтдээ 51 удаа гүйлгээ хийж орлого 9710821 төгрөг 25 мөнгө, зарлага 9689095 төгрөг 72 мөнгөөр тодорхойлогдсон байна.

Стратеги судалгааны төв нь 1992 оны 4 дүгээр сарын 16-нд Төв ази банкнаас 900000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар зээлэн авч 1993 оны 3 дугаар сарын 30-нд эгүүлэн тушаасан байна.

5.Монгол Улсын Хууль зүйн яаманд буй бүртгэлээс үзэхэд Ардчилал таймс сонин 1993 оны 8 дугаар сарын 9-нд, Экспресс таймс сонин 1994 оны 6 дугаар сарын 3-нд бүртгүүлсэн бөгөөд Нөлөөгүй толь гэдэг сонин бүртгэлгүй байна. Эдгээр сонины эрхлэгчээс өөр хүмүүс ажиллаж байгаа тул С.Зоригтой холбогдолгүй байна.

6.Улсын Их Хурлын гишүүн С.Зоригийн санаачлан удирдаж буй Стратеги судалгааны төвийн Монгол даатгал банкин дахь мөнгөн гүйлгээ нь ашиг олох зорилгогүй бөгөөд энэ нь аль ч байгууллагад байж болох үйл ажиллагаа гэдгийг Монгол даатгал банкны ня-бо Б.Нанзад, Хоршоодын холбооны төв зөвлөлийн ажилтан Д.Минжүүр нар тодорхойлсон байхад Монгол Улсын Үндэсний Их Сургуулийн тэнхмийн эрхлэгч Д.Сайнжаргал бизнесийн үйл ажиллагаа нь:

1/ Тодорхой үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах;

2/ Санхүүгийн операци явуулж хэрэгждэг. Стратеги судалгааны төвийн гүйлгээний асуудлыг оруулсан хөрөнгийн эх үүсвэр зарлагын зорилгыг тодорхойлж байж ашиг олсон уу гэдгийг тогтоох ёстой гэжээ.

Сангийн яамны ажилтан Г.Ломбо, Г.Олзвой нар тодорхойлолтдоо: 305033 дугаар дансны үйл ажиллагааг бичсэн түүврээс үзэхэд аж ахуйн үйл ажиллагаа явуулсан байна. Тухайлбал бусдаас зээл авсан, бусдад зээл олгосон, цалин, шагналд зарцуулсан, хоорондын тооцоогоор аж ахуйн ажиллагаа явуулсан, материал, валют худалдан авсан, хандив өргөсөн, худалдааны татвар төлсөн зэрэг нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсний илрэл юм.

Хүн амын орлогоос хураалгасан татварыг төсвийн орлогод оруулах, олгосон цалингийн 13.5 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх журмууд зөрчигдсөн байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. Улсын Их Хурлын гишүүн С.Зоригт холбогдох маргааны талаар:

Иргэн Ш.Батдорж, Ц.Олзвой нарын гомдлын дагуу шинэ нөхцөл байдал илэрсэнтэй холбоотойгоор явуулсан шалгалтаар Улсын Их Хурлын гишүүн С.Зориг нь Стратеги судалгааны төвийг үүсгэн байгуулсан, тэр нь Монгол даатгал банкинд төгрөгийн 305033, Худалдаа хөгжлийн банкинд валютын 151584, төгрөгийн 280007 данстай, түүгээр зохих гүйлгээ хийдэг болох нь тогтоогдов. Стратеги судалгааны төв нь Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаанд зохих нөлөө бүхий судалгааны байгууллага бөгөөд байгуулагдсанаас хойш Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх, шүүх эрх мэдэл, нутгийн өөрөө удирдах ёс гэх мэт асуудлаар онол арга зүйн хурал, семинар, ярилцлага зохион байгуулах, мэргэжилтнүүд ажиллуулах, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоох гэх мэт Улсын Их Хурлын гишүүний үүрэгт шууд хамаарах үр нөлөө бүхий ажлуудыг гүйцэтгэсэн байна.

Гэхдээ Стратеги судалгааны төв нь судалгааны ажлын хамт аж ахуйн үйл ажиллагаа зэрэгцүүлэн явуулж иржээ. Үүнийг Монгол даатгал банкинд буй 305033 дансны гүйлгээ, тэдгээрийн зорилго, чиглэлээр, стратеги судалгааны төв нь Худалдаа хөгжлийн банк, Төв ази банкнаас валют, төгрөгийн зээлийн гэрээ хийж байсан, тэдгээрийн зарим үүргүүд биелэгдэхгүй өнөөг хүрсэн, банкны гүйлгээнүүд нь стратеги судалгааны төвийн үйл ажиллагааны чиглэлтэй тэр бүр нийцэхгүй байгаагаар тодорхойлогдож байна.

Энэ нь гомдол гаргагчдын тайлбар, Монгол даатгал банкнаас хийгдсэн гүйлгээний шинж, төрөл, стратеги судалгааны төвөөс банкны байгууллагуудтай валют, төгрөг авахаар байгуулсан гэрээ, аж ахуйн маргаанд тал болж оролцож эд хөрөнгийн хариуцлага хүлээх болсон зэрэг баримтуудаар тогтоогдов.

С.Зориг нь стратеги судалгааны төвийг удирдахдаа аж ахуйн харилцаанд оролцож байгаа нь Улсын Их Хурлын гишүүний үүрэгт шууд хамаарахгүй байна. Энэ талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот дүгнэлтийн С.Зоригтой холбоотой хэсгийг хүчингүй болгон зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Гомдол гаргагч Ш.Батдорж, Ц.Олзвой нарын гомдолд дурдсан “Улсын Их Хурлын гишүүн С.Зориг албан татварын хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, сонгогчдын итгэл найдварыг алдагдуулан чуулганы хуралдаан тасалсан гэх мэтийн шаардлагууд” нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хамаарах маргаан биш тул хүлээн авч хангах үндэслэлгүй байна.

Хоёр. Ц.Элбэгдоржид холбогдох маргааны талаар:

Ц.Элбэгдорж нь Улсын Их Хурлын 1 994 оны 6 дугаар сарын 2-ны 41 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байх тул энэ талаархи маргааныг хянан хэлэлцэж Цэцийн дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн С.Зориг нь Стратеги судалгааны төвийн захирлаар ажиллахдаа аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчжээ гэсэн дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот дүгнэлтийн С.Зоригт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

3.Гомдол гаргагч Ш.Батдорж, Ц.Олзвой нарын гомдолд буй “Улсын Их Хурлын гишүүн С.Зориг нь албан татварын хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Ардчилал таймс, Экспресс таймс, Нөлөөгүй толь сонинуудыг удирдан гаргадаг, сонгогчдын итгэл найдварыг алдагдуулан чуулганы хуралдаан тасалсан зэргийг магадлан шалгахыг хүссэн зэрэг” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГА Г.СОВД

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 

ДҮГНЭЛТ

1994 оны 06 дугаар сарын  15-ны өдөр                                                                      Дугаар 06                                                                                        Улаанбаатар хот                                                                          

                                                                                     ГИШҮҮД Г.НЯМДОО
                                                                                                         Л.БААСАН
                                                                                     Ц.ЦОЛМОН
                                                                                     Н.ЖАНЦАН
                                                                                     С.ЖАНЦАН
                                                                                     Д.ЧИЛХААЖАВ
                                                                                     Ж.БЯМБАА