Хэвлэх DOC Татаж авах
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-Г ТӨРИЙН ОРДОНД  ДЭЭДЛЭН ЗАЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-Г ТӨРИЙН ОРДОНД  ДЭЭДЛЭН ЗАЛАХ ТУХАЙ

 

 

2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр                                                                                Дугаар 227                                                          Улаанбаатар хот

 

 

          Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан монголын эрдэмтдийн бэлтгэсэн сонгомол эхийг баримтлан, олон зуун жилийн уламжлалтай Монголын гайхамшигтай ардын гар урлалын аргаар урлан бүтээсэн “Монголын нууц товчоо” түүхэн шастирын хосгүй нэгэн хувийг даяар олноороо бахархаж, сүслэн дээдлэж байх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ нь:

  1. “Монголын нууц товчоо”-ны хосгүй нэгэн хувийг Төрийн ордонд дээдлэн залсугай.
  2. Шинээр урлан бүтээсэн “Монголын нууц товчоо”-ны хосгүй нэгэн хувийг жил бүрийн Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдөр түмэн олонд дэлгэн үзүүлж, хэсэгчлэн дуудаж таниулах ёслолыг үйлдэж, мэдээллийн хэрэгслүүдээр нийт ард иргэдэд сонордуулан толилуулж байсугай.
  3. Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн анхны хичээлийг жил бүр “Монголын нууц товчоо” сэдвээр хийж байхыг боловсролын байгууллагын удирдах ажилтнууд, нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөсүгэй.
  4. Холбогдох хуулийн дагуу “Монголын нууц товчоо”-г хосгүй үнэт соёлын дурсгалт зүйлээр бүртгэж, хамгаалалтад авах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт зөвлөсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                              Н.ЭНХБАЯР