A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2008 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 170

Улаанбаатар хот

ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД НАСТНУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1.3-т заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

Нэг.Халхын голын байддаанд ялсны 70 жилийн ойг угтан эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтанд оролцсон ахмад настнуудын нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийг дээшлүүлэх талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:

1.Дайнд оролцсон ахмад настанд олгодог тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, cap бүр олгох асуудлыг шийдвэрлэх;

2.Ахмад дайчдад орон сууц олгох, эсвэл түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР