A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ЗАРИМ ЗАРЛИГ, ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулах тухай" 2006 оны 07 дугаар зарлиг, "Эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөлд өөрчлөлт оруулах тухай" 2006 оны 194, 2008 оны 68 дугаар зарлиг, "Зөвлөхөөр томилох тухай" 2005 оны 16 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ