Хэвлэх DOC Татаж авах
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Уул уурхайн ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх/

МОНГОЛ УЛСЫН

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр                                                                  Дугаар А-138                                                                                                    Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Уг аргачлалын дагуу уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхийг уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага болон газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад даалгасугай.

3.“Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашиглалтын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх болон олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд мөрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Батхүү/, Ашигт малтмалын газар /Д.Үүрийнтуяа/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Ш.Раднаасэд/ -т тус тус даалгасугай.

4.“Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллага, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А-417 дугаар тушаал, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-427 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

                                                   САЙД                                                             Д. ОЮУНХОРОЛ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 3526 дугаарт бүртгэв.