A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ШС-ын 2018 оны 129-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ШС-ын 2018 оны 129-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ

2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Патентийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг нэгдүгээр хавсралтаар, бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар Сайдын 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА