A

A

A

Бүлэг: 1979

/ШӨХТГ-ын даргын 2018 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ

ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Дугаар 08 Улаанбаатар хот

Өрсөлдөөний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.8, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэг, Засгийн газрын 2012 оны 66 дугаар тогтоолоор баталсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийн 3.5, 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан шийдвэр гаргасан тухайгаа сайн дураараа илчилсэн аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхөд баримтлах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /Т.Аюурсайхан/-т даалгасугай.

3. Энэхүү журмыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар /Т.Сайнжаргал/-т үүрэг болгосугай.

ДАРГА Т.АЮУРСАЙХАН