A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ 1996 ОНЫ 9 ДҮГЭЭР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

1996 ОНЫ 9 ДҮГЭЭР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ

МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол /

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан /илтгэгч/, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргад Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Цэцийн хуралдаанаар Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны 1996 оны 9 дүгээр тогтоол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9, 10, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот дүгнэлт бүхий маргаан, энэ дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тухай Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 24 дүгээр тогтоолын үндэслэлийг хэлэлцэв.

Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлөн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Отгонбаяр, Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дашням, гомдол гаргагч иргэн Д.Нармандах, Т.Етекбай нар оролцов.

Нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн 14, 4 дүгээр хорооны иргэн Д.Нармандах, Х.Баянмөнх нар Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны 1996 оны 6 дугаар сарын 6-ны 09 тоот тогтоолоор Д.Нармандах, Х.Баянмөнх нарыг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9, 10-т байгаа "Монгол Улсын иргэн сонгогдох эрхтэй. ... нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхтэй. Аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд нь хувь хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дээрх шийдвэр нь иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 25 дугаар зүйлд буй "Сонгогчдоос хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломж хангасан сонгуульд сонгогдох" гэсэн заалтыг зөрчсөн учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ" гэсэн заалт зөрчигдөж байна. Асуудлыг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг итгэж хүсч байна" гэжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Етекбайгаас Үндсэн хуулийн Цэцэд хандаж бичсэн өргөдөлдөө: "... Би сонгуульд нэр дэвшихээс өмнө зохих хугацаанд МАХН-аас гарах тухай хүсэлтээ гаргасан байхад МАХН-аас гараагүй атлаа өөр намаас Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэв гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасныг зөрчсөн байна. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг ул суурьтай үзэж, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэл төгс байна" гэжээ.

Иргэн Х.Баянмөнх, Ц.Нармандах, Т.Етекбай нарын өргөдөлтэй маргааныг Үндсэн хуулийн Цэц 1996 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуралдаанаараа хянан хэлэлцэж Улсын Их Хурлын Сонгуулийн ерөнхий хорооны 1996 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 9 дүгээр тогтоолын Д.Нармандах, Х.Баянмөнх, Т.Етекбай нартай холбоотой заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн 05 тоот дүгнэлт гаргажээ.

Үндсэн хуулийн Цэцийн 05 тоот дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд уг дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн дүгнэлт, Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн Цэцийн дурьдсан дүгнэлтийг хэлэлцээд уг дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан юм.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хянан хэлэлцээд 1996 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гаргасан 24 дүгээр тогтоолдоо: "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээж авах боломжгүй" гэж заажээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаяр Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: "Сонгуулийн ерөнхий хороо нэр бүхий иргэдийн асуудлыг шийдвэрлэхдээ нэр дэвшигч тухайн үед ямар үзэл бодолтой, аль намын гишүүн болсон, аль намын батлах гар дээр нь байсан бодит байдлыг харгалзахгүйгээр хүсэлгүй хүнийг заавал МАХН-ын гишүүн байхыг тулгах замаар шийдвэрлэсэн нь агуулгаараа улс төрийн хүчирхийлэл юм. Энэ утгаар нь авч үзвэл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж тайлбарлах байна. Ер нь МАХН-аас гарах тухай хүсэлтээ гаргаад байгаа гишүүнийхээ асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй намын байгууллагын буруутай ажиллагаанаас иргэн хүн хохирч байх ёсгүй" гэжээ.

Гомдол гаргагч иргэн Т.Етекбай Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Үндсэн хуулийн Цэц асуудлыг шийдвэрлэхдээ миний нэрийг дэвшигчээр бүртгэсэн үе, нэр дэвшиж үнэмлэх авсан цаг үеүдийг харгалзаж шийдэхийг хүсч байна. Сонгуулийн ерөнхий хороо хүний эрхийн асуудлыг ул үндэс муутай, өөрөөр хэлбэл миний биеийг МАХН-ын гишүүн байсан гэдэг нэгэн урсгалд багтаан шийдвэрлэсэн. МАХН-ын ажилтнуудын хариуцлагагүй ажиллагааны үр дагаварыг МАХН-аас гарч буй гишүүн үүрэх ёсгүй. Сонгуулийн ерөнхий хороо хүний эрхийг ноцтой зөрчсөн юм" гэжээ.

Д.Нармандах Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Сонгуулийн ерөнхий хороо шүүхийн шийдвэр гаргуулаагүйгээр улс төрийн намаас тухайлбал МАХН-аас бүрдүүлсэн материалыг туйлын үнэн зүйл гэж түүнийг баримтлан шийдвэр гаргаснаар миний сонгогдох, бусад хүмүүсийн сонгох эрхийг зөрчсөн юм. Сонгуулийн ерөнхий хороо надыг МАХН-аас гарсныг мэдэх хүмүүстэй болон надтай уулзаж тодотгохгүйгээр Цэрэнбат гэдэг хүний тодорхойлолтыг үндэслэн асуудлыг шийдсэнээр Үндсэн хууль зөрчсөн юм" гэжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга С.Лхагвасүрэн Үндсэн хуулийн Цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: "Х.Баянмөнх, Д.Нармандах, Т.Етекбай нар МАХН-ын гишүүнээр элссэн, гишүүн байсан нь нотлох баримтаар нотлогддог. Харин эдгээр хүмүүс МАХН-аас дүрэмд заасны дагуу албан ёсоор гарсан нь тогтоогдоогүй юм. Иймд Х.Баянмөнх, Д.Нармандах нар "МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо" эвслээс, Т.Етекбай МУНН-аас Улсын Их Хурлын гишүүнээр нэр дэвшүүлсэн нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна" гэжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дашням Цэцийн хуралдаанд өгсөн тайлбартаа: " Сонгуулийн ерөнхий хороо гомдол гаргасан иргэдийн асуудлыг Үндсэн хуульд харшлаагүй байгаа. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Намуудын тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэж зохих шийдвэр гаргасан тул Сонгуулийн ерөнхий хороо Үндсэн хууль зөрчөөгүй. Д.Нармандах, Х.Баянмөнх, Т.Етекбай нар нь МАХН-аас гарсан гэдэг нь шалгалтаар нотлогдоогүй" гэжээ.

ХЯНАВАЛ:

Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн 05 тоот дүгнэлтийг хэлэлцээд гаргасан 24 дүгээр тогтоолдоо уг дүгнэлтийг хүлээж авахгүй байх үндэслэлээ заагаагүй байна.

Иргэн Д.Нармандах, Х.Баянмөнх, Т.Етекбай нар Улсын Их Хурлын гишүүний сонгуульд МСДН, МҮАН, МУНН-аас нэр дэвших үедээ өөрсдийн элссэн МАХН-ын гишүүнээс гараагүй болох нь Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн шалгалтын явцад нотлогджээ.

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэл маргааныг хянан шалгах явц болон Цэцийн хуралдааны явцад тогтоогдсонгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын1996 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

Үндсэн хуулийн Цэцийн энэ тогтоол тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Л.БААСАН

Ц.ЦОЛМОН

Н.ЖАНЦАН

Ж.БЯМБАА

С.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

Ж.БЯМБАЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр                                                                     Дугаар 04                                                                           Улаанбаатар хот