A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 11

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 15цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ч.Дашням, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Р.Ууганбаатар, Л.Тэмүүжин, Р.Бурмаа, Д.Сүхгэрэл, С.Оюунтуяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Ц.Мөнх-Оргил, С.Баярцогт нар оролцов.

Хуралдаанаар Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2,4, 25 дугаар зүйлийн 25.9,10, 29 дүгээр зүйлийн 29.2, 36 дугаар зүйлийн 36.3, 37 дугаар зүйлийн 37.11.3, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 10, Арван есдүгээр зүйлийн 1, 2, 3, Хорин нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зарчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Р.Ууганбаатар, Л.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“1.Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “Улсын Их Хурал олон мандаттай тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн санал авах өдрөөс зургаан сараас доошгүйн өмнө байгуулж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно”, мөн зүйлийн 4-т “Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно” гэж заасан нь УИХ-ын гишүүд тодорхой, харьцангуй тэнцүү тооны сонгогчдын мандаттай байх, сонгогч нэг л элчийг төлөөллөө болгон сонгох, сонгогч, нэр дэвшигчдийн алинд ч давхардал гаргахгүйгээр нийт сонгогчдын элч байх зарчмыг гажуудуулсан гэж үзэж байна. Сонгогчдод аймаг, нийслэлд амьдарч байгаагаар нь ялгавартай хандаж, шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулж сонгогчдын Улсын Их Хуралд өөрийн элчийг сонгох эрхийг хясан боогдуулж, өөрийн сонгосон элчээс гадна хоёроос дээш хүнийг заавал сонгох албадлагыг бий болгосон байна. Дээрх заалтууд нь элч нар сонгогчдоо, сонгогчид элч нартаа ялгавартай хандан сөргөлдөх зэрэг сөрөг үр дагавартай байж болохыг үгүйсгэхгүй байна.

2.Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 25 -р зүйлийн 9-д “Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын ээлжит болон түүний бүрэн эрхийн хугацаан дахь нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэгэн этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан сонгуульд орохыг хориглох бөгөөд хэрэв аль нэг нам нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ” мөн зүйлийн 10-т “Эвсэлд нэгдэн орсон нам хэдийд ч эвслээс гарах эрхтэй бөгөөд түүний энэ хуулийн 25.1-д заасан байгууллага нь мөн хуулийн 25.6 -д заасан төлөөлөх байгууллагад энэ тухай албан ёсоор мэдэгдсэнээр тухайн намыг эвслээс гарсанд тооцох бөгөөд энэ тохиолдолд эвслийг бүхэлд нь тарсан гэж үзнэ” гэж заасан нь эвсэлд нэгдээгүй намууд өрсөлдөгчөө шахах урьдчилсан нөхцлийг бүрдүүлж, цөөнхийг хүндэтгэх, олонхийн шийдвэр давуу байх ардчилсан, шударга ёсны зарчмыг алдагдуулж байна.

3.Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 -р зүйлийн 2-т “Бие даан нэр дэвшүүлэгч нь энэ хуулийн 29.1-д заасан сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байна” гэж заасан нь бие даан нэрээ дэвшүүлэгч нь 801 сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байхаар хуульчилж, харин 76 нэр дэвшигчийг тойргуудад томилох эрх бүхий нам байгуулах үйл явцад шаардагдах 801 хүний гарын үсгийг цуглуулахад тавигдах ямар ч саад шалгуур байхгүй байгаа нь намаас нэр дэвшигч иргэн хүнд илүү эрх олгож, бие даан нэрээ дэвшүүлэгч иргэн хүний эрхийг дордуулж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, иргэний нийгмийн иргэн давуутай байх зарчмыг алдагдуулан нам төвтэй хуучны тогтолцоог сэргээх хандлагад чиглэсэн гэж үзэж байна.

Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгогчийн дэмжлэг авахдаа тойргийн сум бүрийн, тойргийн хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулна гэж хүндрэл учруулсан нь төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зарчмыг алдагдуулж байна.

4.Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3-д “Нам эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулйин мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно”, 37 дугаар зүйлийн 11-ийн 3-т “Нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заасан нь нэр дэвшигч иргэн хүний итгэл үнэмшил, үзэл бодол, эрх, эрх чөлөө, тэгш байдлыг нэгэн хэвд цутгаж, намын мөрийн хөтөлбөрөөс дорд үзсэн нь хүний эрх чөлөө, тэгш байдлыг алдагдуулж, шударга ёс, иргэний үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан, иргэний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдсан заалт болсон байна.

Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч байж нийт сонгогчид, улс орны нийтлэг эрх ашгийг эрхэмлэхийн оронд зөвхөн нэрийг нь дэвшүүлсэн намын төлөөлөл байхаар эрхийг нь хязгаарласан байна. Дэвшүүлсэн намынхаа мөрийн хөтөлбөрийг дэмжин сурталчилахыг үгүйсгэх аргагүй ч тухайн тойргийн иргэд сонгогчдын ашиг сонирхол, санаа бодлыг үл тоомсорлон үгүйсгэх нь учир дутагдалтай юм.

5.Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3-т “Сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг дугуйлж, саналын хуудсыг хайрцагт хийнэ” гэсэн нь сонгогчдын төрийг удирдах төлөөллийн байгууллагад өөрийгөө төлөөлөх элчийг сонгох эрхийг хязгаарлаж, элч нарыг сонгохыг тулгаж, хэрэв нэг төлөөлөгчөө сонговол сонгуулийн хуудас нь хүчингүй болохоор байгаа нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөөний зарчмыг алдагдуулсан, сонгогчийн чөлөөтэй сонгох, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан байна.

Ийнхүү Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд нь дээрх үндэслэлүүдээр Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2; 3 дугаар зүйлийн 1; 14 дүгээр зүйлийн 1; 16 дугаар зүйлийн 10; 19 дүгээр зүйлийн 1, 2, 3; 21 дүгээр зүйлийн 2; 23 дугаар зүйлийн 1; 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна” гэжээ.

Хоёр. Иргэн Р.Бурмаа, Д.Сүхгэрэл, С.Оюунтуяа нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Улсын Их Хурал олон мандаттай тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн санал авах өдрөөс зургаан сараас доошгүйн өмнө байгуулж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно”, 12.4 -т “Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 29.1-д заасан сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байна”, 47 дугаар зүйлийн 47.3-т “Сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн эцэг/эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг дугуйлж, саналын хуудсыг хайрцагт хийнэ” гэсэн зүйл, заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 10.3, 14.1,2, 19.1, 21.2,3, 23.1, 70.1 дэх заалтыг зөрчиж байна.

Мөн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн эдгээр заалтууд Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын заалтыг зөрчиж байгаа тул энэ нь Үндсэн хуулийн 10.1.3 заалтыг зөрчиж байгаа болно. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21-р зүйл, Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай олон улсын Пактын 25-д сонгогчийн тэгш эрх, төрийн алба хаах тэгш эрхийг бүрэн баталгаажуулсан байна. Энэ зөрчлийг зохицуулах эрх зүйн үндэслэл нь “Олон улсын гэрээний эрхийн тухай Венийн Конвенц”-ийн 26 болон 27 дугаар зүйл юм. Олон улсын гэрээний заалт нь тухайн улсын дотоодын хууль тогтоомжийг давж үйлчилдэг тул Монгол Улсын Үндсэн хуульд сонгогчийн тэгш эрх тусгагдсан байна” гэжээ.

Иргэн Р.Бурмаа, Д.Сүхгэрэл, С.Оюунтуяа нарын гаргасан энэхүү өргөдөл нь өмнө маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа асуудалтай агуулгын хувьд ижил байсан тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан эрхийн хүрээнд 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор дээрх маргааныг нэгтгэн Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, С.Баярцогт, Ц.Мөнх-Оргил нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

“1.Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.4-т зааснаар Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж байгаа нь иргэдийн сонгох эрхийг хэрэгжүүлэх үүднээс тэднийг сонгуульд санал өгөх ажиллагааг зохион байгуулалтын талаас нь зохицуулсан эрх зүйн харилцаа юм. Улсын Их Хурлын гишүүн нь зөвхөн тойргийн сонгогчдын эрх ашгийг бус Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг билээ.

Иймээс хуулийн дээрх заалтууд нь нийт сонгогчдын элч байх зарчмыг гажуудуулсан, түүнчлэн аймаг, нийслэлд амьдарч байгаагаар нь ялгавартай хандаж шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан хэрэг биш юм.

2.Аливаа улс төрийн намуудын гол зорилго нь өөрсдийн /үзэл баримтлал/ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог олж авахын тулд сонгуульд оролцож Засгийн эрхийг авах явдал байдаг. Тийм ч учраас “улс төрийн нам” гэдгийг энэ утгаар нь тодорхойлдог. Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулийн 4.1-д “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж тодорхойлсон бөгөөд энэ ч утгаараа мөн хуулийн 12.1-д зааснаар улс төрийн нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байхаар заасан.

Өөрөөр хэлбэл, аливаа улс оронд явагддаг ардчилсан сонгуулийн загвар нь сонгогчид намд тодорхой хугацаанд засгийн эрх мэдлийг сонгуулиар өгснөөр илэрхийлэгддэг бөгөөд улс төрийн намууд ч энэхүү эрх мэдлийн төлөө өрсөлддөг. Хэрэв тэд сонгогдохын төлөө байгаа л бол зөвхөн сайн, шилдэг хүмүүсийг нэр дэвшүүлэхээс гадна сайн хөтөлбөртэй байх нь гол бөгөөд үүгээрээ сонгогчдын итгэлийг олж авах гол үндэслэл нь болдог. Тийм ч учраас Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “...Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг” намын их хурал, эсхүл намын их хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага нь шийдвэрлэхээр заасан.

Нөгөө талаар улс төрийн намуудын өөр хоорондын харилцаа, хамтын үйл ажиллагаа, улс төрийн бодлого, хөтөлбөр дээр зөвшилцөх чадвар нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Хамтын ажиллагааны нэгэн хэлбэр нь сонгуульд эсвэл байгуулж хамтран нэг мөрийн хөтөлбөртэй оролцох явдал байдаг. Улсын Их Хурлын тухай хуулийн 25.9 дэх заалт буюу “Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын ээлжит болон түүний бүрэн эрхийн хугацаан дахь нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэгэн этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх”-ийг хориглосон явдал нь уг хуульд оруулсан эрх зүйн шинэ зохицуулалт биш бөгөөд 1992 онд баталсан Улсын Их Хурлын сонгуулийн хуулиар зохицуулж ирсэн харилцаа юм.

Харин хуулиар зохицуулалт байхгүйгээс практик амьдрал дээр гарч байгаа ойлгомжгүй нөхцөл байдлыг тодорхой болгох, түүнчлэн бусад хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлагын үүднээс эвсэлтэй холбогдсон бусад харилцааг /тухайлбал, 25.10/ зохицуулахаар тусгасан юм.

Дээр дурдсан үндэслэлээр хуулийн 25.9, 25.10 дахь хэсгийн заалтууд нь эвсэлд нэгдээгүй намууд өрсөлдөгчөө шахах, өөрсөддөө давуу байдал бий болгох зорилгоор намуудын эвслийг тараах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж, цөөнхийг хүндэтгэх, олонхийн шийдвэр давуу байх ардчилсан, шударга ёсны зарчмыг алдагдуулж байгаа хэрэг бус харин ч сонгуульд нэгэнт эвсэл байгуулж хамтран нэг мөрийн хөтөлбөртэй оролцож түүнийгээ сонгогчдод хүргэж танилцуулсан л бол тухайн бүрэн эрхийн хугацаанд сонгогчдын өмнө хүлээсэн тэр л үүргээ хүлээх хариуцлагын асуудлыг хөндсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд байгаа нийт сонгогчдын эрх ашгийн үүднээс хандсан эрх зүйн зохицуулалт гэж үзэж байна.

3.Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д зааснаар намыг үүсгэн байгуулахад 801-ээс доошгүй гишүүний бүртгэлтэй байх шаардлага тавигдсан бөгөөд мөн хуулийн 5.1.6-д зааснаар нам үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулдаг. Мөн хуулийн 11.2.8-д зааснаар “сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох” асуудлаа нам өөрийн дүрмээрээ зохицуулахаар хуульчилсан билээ.

Өөрөөр хэлбэл, намаас нэр дэвшигч нь 801-ээс доошгүй гишүүнчлэлтэй, нутаг дэвсгэрийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн намаас нэр дэвшиж байгаа гэсэн үг. Нам нь ийнхүү нутаг дэвсгэрийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг тул сонгогчийн төлөөллийг илүү хангасан байх магадлалтай. Улс төрийн намын тухай хуульд заасан эдгээр заалт нь эцсийн эцэст улс төрийн үйл ажиллагаа явуулах эцсийн зорилготой /сонгуульд оролцох/ намын эрх ашиг гэхээсээ илүү сонгогч-иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэгдсэн.

Харин сонгуульд бие даан нэр дэвшигчид сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байхаар заасан нь дээрхийн нэгэн адил сонгогч иргэдийн эрх ашгийг илүүтэйд үзсэн хэрэг юм. Аливаа сонгох томилох албан тушаалтанд хуулиар тодорхой хязгаарлалт тогтоож болох бөгөөд харин нийт сонгогч иргэдийн эрх, эрх чөлөөг хохироож болохгүй юм. Иймд тухайн тойргийн нийт сонгогчдын эрх ашгийг дээгүүр тавих зайлшгүй хүчин зүйлс байгаа тул Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй болно.

4.Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д зааснаар улс төрийн намын Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага нь шийдвэрлэдэг. Нэгэнтээ нэр дэвшигч нь тухайн намын үзэл бодол, мөрийн хөтөлбөрийг дэмжиж намаас нэр дэвшихийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа тул өөр мөрийн хөтөлбөр бие даан гаргах боломжгүй. Тэгээд ч бие даан нэр дэвшигч, намаас нэр дэвшигчийн гол зарчмын ялгаа нь энэ асуудалдаа байдаг.

5.Төрийн элчийг бүх нийтээр сонгох зарчим нь сонгуульд сонгуулийн насны бүх иргэдийг бүрэн оролцуулах тухай асуудал юм. Гэхдээ амьдрал дээр бүх иргэнийг оролцуулах боломж байдаггүй бөгөөд зарим хязгаарлалтыг хуулиар тогтоосон байдаг. Тухайлбал, сонгуульд зөвхөн насанд хүрсэн иргэн оролцох, түүнчлэн иргэний харъяаллын, оршин суугаа газрын, эрх зүйн чадамжийн гэх мэт тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон.

Харин чөлөөтэй сонгох эрх чөлөөг хангах нь сонгуулийн зарчмуудын нэг бөгөөд энэ нь хууль зүйн хувьд иргэд сонгуульд заавал оролцох үүрэг, хариуцлага хүлээхгүй байх тухай ойлголт. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцох, эсхүл оролцохгүй байх нь сонгогчийн өөрийн дурын асуудал гэж үздэг. Иймээс Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-ын “Сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэмцэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг дугуйлж, саналын хуудсыг хайрцагт хийнэ” гэсэн заалт нь нийтээр, чөлөөтэй сонгох, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон заалт болох үндэслэл болохгүй, харин сонгогчийн саналаа илэрхийлэхийг арга зүйн талаас нь зохицуулсан асуудал гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаар дүгнэлтээр “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1/8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сонгуулийн тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулна...” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна” гэж шийдвэрлэжээ. 2006 оны Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт нь Үндсэн хуулийн цэцийн өмнө шийдвэрлэсэн маргаантай агуулгын хувьд ижил байна. Өөрөөр хэлбэл уг маргааны талаар Үндсэн хуулийн цэцийн урьд гаргасан дүгнэлт хүчинтэй байна.

Харин Улсын Их Хурал олон мандаттай тойрог байгуулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэхээр хуульчилсан нь тус байгууллагын чиг үүрэгт хамаарч байна гэх үндэслэлтэй юм. Сонгуулийн ерөнхий хороо нь Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг улс даяар зохион байгуулж явуулах чиг үүрэгтэй байгууллага болно.

2.Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно” гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын Сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтын; мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Бие даан нэр дэвшүүлэгч нь энэ хуулийн 29.1-д заасан сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байна” гэсэн нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол бүх ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтын агуулгад тус тус нийцэж байна.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1-д нам, эвсэл нь тухайн сонгуулийн дүнд бий болохоор заасан бөгөөд Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9, 25.10 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.Улс төрийн нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн иргэдийн нэгдэл байдаг. Аливаа намын үндсэн зорилго нь парламентад олонхи болж, өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадамжийг бүрдүүлэх явдал юм. Иймд Улсын Их Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчийг тухайн нам эвслийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглохоор заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалт нь сонгогчийг санал өгөхийг албадсан, түүнчилэн тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн нэрийг огт дугуйлаагүй буюу бүрэн тэмдэглээгүй тохиолдолд уг саналын хуудас хүчингүй болно гэсэн агуулгыг илэрхийлэхгүй байна.

Дээрхи заалтад мандатын тоотой тэнцэх хэмжээний нэр дэвшигчдийн нэрийг дугуйлахаар хуульчилсан ч энэхүү шаардлагыг биелүүлээгүйгээс тухайн саналын хуудас хүчингүй болох үр дагавар үүсэхгүй болох нь уг хуулийн 48 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зохицуулалт болон 49 дүгээр зүйлд заасан саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэлээр нотлогдож байна.

Түүнчилэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 2 дугаар тогтоолоор сонгогч саналын хуудсанд огт тэмдэглэл хийгээгүй тохиолдолд түүнийг хүчингүйд тооцох тухай зохицуулалтыг хүчингүй болгосон бөгөөд энэ нь ч 2006 оны Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд тусгагдсан гэх үндэслэлтэй байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН

ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2,4, 25 дугаар зүйлийн 25.9,10, 29 дүгээр зүйлийн 29.2, 36 дугаар зүйлийн 36.3, 37 дугаар зүйлийн 37.11.3, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 10, Арван есдүгээр зүйлийн 1, 2, 3, Хорин нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот