A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 177

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.4, Улсын Их Хурлын 2008 оны 43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Газрын тос, газрын тосны зарим бүтээгдэхүүний албан татварын тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 112 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн "З жилийн хугацаагаар" гэснийг "6 жилийн хугацаагаар" гэж өөрчилсүгэй.

2. Энэ тогтоолыг 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ