A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2006 ОНЫ 14 ДҮГЭЭР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2006 ОНЫ 14 ДҮГЭЭР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Амарсанаа, Ж.Болдбаатар, Ц.Сарантуяа, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Улсын Их Хурлын 47 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр ирүүлсэн мэдээлэлдээ :

“… Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэж заасан нь Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг хуулиар батлагдсан дэгээр бус тогтоолоор зохицуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын …, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж байна.

Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон энэ дэгээр зохицуулна” гэж зааснаас харахад тогтоолоор батлагдсан уг дэг нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд чуулганы хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг зохицуулж байгаа нь Үндсэн хуулийн дээр дурьдсан заалттай шууд утгаараа ноцтойгоор зөрчилдөж байна. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр, … бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн” заалтуудтай нийцэхгүй байна. Улсын Их Хурал 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа чуулганы хуралдааны дэгийг тогтоолоор тогтоож байхаар зохицуулж, чуулганы хуралдааны дэгийг 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудтай нийцэхгүй байна.

Иймд Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү …” гэжээ.

Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 5 дугаар сарын 28-нд ирүүлсэн нэмэлт мэдээлэлдээ :

“… Нийтийн эрх зүйн хүрээнд “зөвшөөрснөөс бусдыг хориглоно …” гэсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд тулгуурласан зохицуулалтын арга хэлбэр үйлчилдэг. Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох тухай заасан боловч тодорхой тохиолдолд буюу Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад хэлбэрийн нэг болох байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно гэж Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэг талаас Улсын Их Хуралд эрх олгон зөвшөөрч, нөгөө талаас үүрэг болгон заажээ.

Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан чуулганы хуралдааны дэгийн 1.1-д “Улсын Их Хурлын нэгдсэн, байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулахад … энэхүү дэгийг баримтлана” гэж заажээ. Уг заалтаас харахад тогтоолоор батлагдсан дэг нь байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг мөн зохицуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэнтэй зөрчилдөж байгаа бөгөөд ийнхүү Үндсэн хуультай зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль …, төрийн байгууллагын бусад шийдвэр, … бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалттай нийцэхгүй байна …” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Э.Бат-Үүл, Б.Эрдэнэсүрэн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тайлбартаа :

“… Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын … үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүд ямар бүрэн эрхтэй ; бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар баталгаагаар хангагдсан байх, ямар тохиолдолд энэхүү бүрэн эрхээ алдах; Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц /хэдэн байнгын, дэд, түр хороотой байх, ямар чиг үүрэгтэй байх, хэдэн гишүүнтэй байх, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд хорооны даргыг ямар журмаар сонгох, Улсын Их Хурал дахь олонхи, цөөнх, нам, эвслийн бүлэг гэдгийг хэрхэн тодорхойлох, ямар бүрэн эрхтэй байх, Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ ямар хэлбэрээр хэрэгжүүлэх, ямар тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болох, Улсын Их Хурлын бусад шийдвэр гэдэг нь ямар хэлбэртэй байх, анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулган гэдгийг ямар тохиолдолд, ямар хугацаанд зарлан хуралдуулах/ зэрэг Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох асуудал гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын үйл ажиллагааны тодорхой эрх зүйн хэм хэмжээг тогтоож өгсөн.

Харин Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг бол техникийн горимын асуудал гэж үзсэн, өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын нэгдсэн, байнгын хороодын хуралдааныг хэрхэн, яаж зохион байгуулах /төсөл, тодорхой асуудлыг ямар үе шаттай, ямар дэс дараалалтай, хэрхэн хэлэлцэх, хуралдааны товыг хэрхэн тогтоох/, хяналтын үйл ажиллагаатай холбоотойгоор тайлан, мэдээлэл, асуулт, асуулгын хариуг сонсох, хэлэлцэх, хуралдаанд оролцогчдод /хуралдаан даргалагч, гишүүд, ажлын хэсэг, албан тушаалтанд/ субъектив эрх олгож, үүрэг хүлээлгэх /асуулт асуух, хариулт авах, хуралдаанаас завсарлага авах, санал хураалгах асуудлыг хэрхэн зохицуулах зэрэг/ замаар хуралдааны дотоод зохион байгуулалтын асуудалтай холбогдуулан дотоод дүрмийг тогтоож байгаа асуудал юм.

Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар тогтоох шаардлагагүй гэж үздэг. 1997-2001 онд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар батлан мөрдөж байсан практик байгаа хэдий ч энэ хуульд хэм хэмжээ тогтоосон олон заалт байсан. Улсын Их Хурал 2001 онд чуулганы хуралдааны дэгийг тогтоолоор батлахдаа хэм хэмжээ тогтоож байсан заалтуудыг Улсын Их Хурлын тухай хуульд шилжүүлж, дэгээр зөвхөн зохион байгуулалтын шинжтэй техникийн горимын асуудлыг зохицуулж байгаа юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоохоор заасан бөгөөд Засгийн газар хуралдааныхаа дэгийг дээр дурдсан үндэслэлийн нэгэн адил дотоод дүрэм гэж үзэн Засгийн газрын тогтоолоор батлан мөрддөг билээ. Түүнчлэн парламентийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар биш дүрэм, журмын хэлбэрээр батлан мөрддөг олон улс орон байна. Жишээ нь, ОХУ, ХБНГУ зэрэг улсад ийм байдлаар парламентын хуралдааны дэгийг тогтоосон байдаг.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын … үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг зөрчөөгүй болно …” гэжээ.

Гурав. Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан тайлбарт хариу болгон 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн тайлбартаа :

“… “Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ”, Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь чуулган мөн” гэж зааснаас дүгнэн үзэхэд Улсын Их Хурлын үйл ажиллагаа гэдгийг чуулганы хуралдаан гэж ойлгож тайлбартаа дурджээ.

Мөн тайлбарынхаа дараагийн хэсэгт уг үндэслэлээс дэндүү зөрүүтэй байдлаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гэдгийг тайлбарласан байна. Тухайлбал, “… Улсын Их Хурлын …, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүд ямар бүрэн эрхтэй, энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар баталгаагаар хангагдсан байх, ямар тохиолдолд энэхүү бүрэн эрхээ алдах, Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц зэрэг үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох асуудал гэж үзэж болно …” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэггүй, харин Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлыг бүрдүүлдэг билээ. Үндсэн хуулийн Хорин ёсдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлыг Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хуулиар тогтоосон байх бөгөөд Улсын Их Хурал эдэлдэггүй зарим бүрэн эрхийг эдлэхээр заасан байдаг. Тухайлбал, хууль санаачлах эрх эдэлдэг. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, …-ыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалтын бүтцийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар тогтоосон. Энэ бүгдээс үндэслэн Улсын Их Хурлын үйл ажиллагааны журам гэдэг нь Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдал болон Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтцийн асуудал гэж үзсэн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай миний бие санал нийлэхгүй байна.

Дээр дурдсанаас гадна …“Дэгд ямар нэгэн хэм хэмжээ тогтоосон заалт байхгүй” … гэсэн агуулгатай санаа бичжээ. Улсын Их Хурлын хуралдааны дэгээр хэм хэмжээ тогтоосон харилцааг зохицуулсан байдаг. Түүгээр барахгүй уг дэгээр “иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг зорилгоо” болгосон манай улсад байж боломгүй хэм хэмжээг ч тогтоосон байгаа юм. Жишээлбэл, дэгийн 6.1.4-т “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” гэж Улсын Их Хурлын гишүүнд үүрэг болгон зааж, нийт иргэн, Улсын эрх ашгийг эрхэмлэн баримтлах ёстой ард түмний элчийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчин, нэг нам, эвслийн эрх ашгийг урьтал болгох агуулгатай заалтыг оруулсан байгааг харж болно. Уг заалт нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасныг шууд зөрчжээ.

Мөн тайлбарт “Засгийн газар хуралдааны журмаа Улсын Их Хурлын дэгтэй адилаар хуулиар бус Засгийн газрын тогтоолоор батлан мөрддөг” гэжээ. Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь мөн хуралдаан байдаг учраас хуралдааны журмыг хуулиар тогтоох нь Үндсэн хуулинд нийцэх билээ. Засгийн газрын хуралдааны журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан нь мөн адил Үндсэн хууль зөрчсөн зөрчил болсон байна.

Мөн парламентын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар бус дүрэм, журмын хэлбэрээр мөрддөг улс орнууд байдаг тухай тайлбартаа дурджээ. Тухайн улс орнуудын Үндсэн хуулиар үүнийг зөвшөөрдөг учраас парламентын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар бус дүрэм, журам хэлбэрээр мөрддөг байх гэж би бодож байна. Манай улсын Үндсэн хуульд зөвхөн Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад хэлбэрийн нэг буюу байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ эдэлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг дүрэм, журмын хэлбэрээр буюу Улсын Их Хурал тогтооно гэж заасан байдаг.

Иймд Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны журмыг хуулиар тогтоох нь Үндсэн хуульд нийцэх болно …” гэжээ.

Дөрөв. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дунд суудлын хуралдаанаараа 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд гаргасан 08 дугаар дүгнэлтдээ :

1. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн заалт, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна …” гэжээ.

Тав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцээд гаргасан 2007 оны 7 сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолд :

1. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн 32.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин тавдугаар зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2. Энэ тогтоолыг 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэжээ.

Зургаа. Энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх явцад Үндсэн хуулийн цэцийн гишүүний илгээсэн албан тоотуудын хариу болгож Улсын Их Хурлаас дараах тайлбаруудыг ирүүлсэн байна.

1. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8/6586 тоотоор ирүүлсэн тайлбарт :

Улсын Их Хурлын 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг “Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32.2 дахь хэсгийн заалтад “хуулиар” батлахаар өөрчлөлт оруулж, үүнтэй нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус баталсан болно … гээд холбогдох хууль, тогтоол, тэмдэглэлүүдийг хавсаргасан байна.

2. Мөн байнгын хорооны 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 8/6820 тоотоор ирүүлсэн тайлбарт :

“… Улсын Их Хурлын даргад Үндсэн хуулийн цэцийн гишүүн танаас ирүүлсэн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/266 тоотын хариу болгож дараахь тайлбарыг гаргаж байна.

Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 2007 оны 47 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй байна, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д тус тус заасны дагуу уг асуудлыг шийдвэрлэх боломжтой юм … гэсэн байна.

3. Улсын Их Хурлын дарга Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцийн гишүүний 3/285 албан тоотын хариу болгож илгээсэн 2007 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 1/1016 тоотоор ирүүлсэн тайлбарт:

Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-ын “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн заалт, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 6 дугаар арын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан юм. Харин Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтад өөрчлөлт оруулж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар баталж байхаар хуульчилсан болно. Ийнхүү хуульд оруулсан өөрчлөлтийн үндсэн дээр 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийг баталж, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үйл ажиллагааг хуулиар зохицуулах болж, маргаан бүхий нөхцөл байдал үгүй болсон тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох боломжгүй байна …” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийн дагуу Улсын Их хурал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “…Улсын Их Хурлын тогтоолоор…” гэснийг “…хуулиар…” гэж өөрчилсөн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай ” Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон Улсын Их Хурлын 67 дугаар тогтоолыг тус тус батлан гаргаж маргаан бүхий нөхцөл байдал үгүй болсныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн байх тул мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдагдсан шаардлага хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Улсын Их Хурал дээр дурдсан холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолыг батлан маргаан бүхий нөхцөл байдлыг арилгасан боловч “Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 7 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй байх тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс ТОГТООХ нь :

1. Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

Д.МӨНХГЭРЭЛ

Б.ПҮРЭВНЯМ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2006 ОНЫ 14 ДҮГЭЭР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот