A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН

ШИНЭ ИДЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН

ЗАХИРАМЖ

ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр

Дугаар А/19

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 "ж"; 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт худалдаа, үйлчилгээний газрын цагийн хуваарийг хавсралт ёсоор баталсугай.

2.Цагийн хуваарийг мөрдөж ажиллахыг худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг мал амьтан хорио цээр чанарын хяналтын улсын байцаагч /С.Даваадорж/, хэсгийн төлөөлөгч /Г.Идэрцэнгэл/, цагдаа /П.Хатанбаатар/, 4 дүгээр багийн Засаг дарга /Б.Энхбаяр/ нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтийг тооцож үр дүнг улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор сумын Засаг даргад танилцуулж байхыг 4 дүгээр багийн Засаг дарга /Б.Энхбаяр/-т хариуцуулсугай.

ДАРГА Т.ГОМБОСҮРЭН