A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2007 оны 11 дүгээр сарын 28 Улаанбаатар хот

Дугаар 12

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, П.Очирбат /илтгэгч/, Ж.Болдбаатар, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог нар оролцов.

Хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин долдугаар зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Чуулган нь нэгдсэн хуралдаан, байнгын хороодын дагнасан буюу хамтарсан түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас тус тус бүрдэнэ” гэж заасан нь дор дурдсан байдлаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ”, Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна” гэж тус тус заасан байдаг. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал нь ийнхүү Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох онцгой бүрэн эрхээ “чуулган” гэсэн зохион байгуулалтын үндсэн хэлбэрээрээ хэрэгжүүлж байдаг бөгөөд харин чуулган /ээлжит/ нь хагас жилдээ нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулах талаар заасан байна.

Уг заалтад “Улсын Их Хурал чуулна” гэж заагаагүй байх бөгөөд харин “Улсын Их Хурлын чуулган... чуулна” гэж түүний зохион байгуулалтын үндсэн хэлбэрийг тодотгож заасан нь ихээхэн анхаарал татаж байдаг юм. “Чуулна” гэдэг үг нь өөрөө цуглана, хуралдана гэсэн үгнүүдтэй ижил утгыг илэрхийлж байдаг бөгөөд эдгээр утгын хүндэтгэсэн илэрхийлэл юм. Тиймээс “чуулган чуулна” гэснийг “чуулган хуралдана, өөрөөр хэлбэл чуулганы хуралдаан болно” гэж ойлгож болох юм.

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэрийг “чуулган” гэж нэрлэж байхаар тогтоосон бөгөөд уг зохион байгуулалтын хэлбэрийн заавал хуралдах өдрийн доод хязгаарыг тодорхой зохицуулан заажээ. “Чуулган” нь Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг үндсэн хэлбэрийн хувьд зохион байгуулалтын бусад хэлбэрүүдээсээ ялгаатай байдаг. Тийм ч учраас Үндсэн хуулийн холбогдох заалтад “...чуулган ...чуулна” хэмээн зохион байгуулалтын бусад хэлбэрээс тодотгон заасан нь санамсаргүй орсон заалт биш бөгөөд Монгол Улсын Их Хурлыг байнгын ажиллагаатай парламент болгосон ихээхэн үнэ цэнэтэй заалт юм.

Чуулганы үйл ажиллагааны хэлбэр нь олноороо хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэдэг ардчилсан зарчимд тулгуурласан хуралдаан л байдаг учраас чуулган ба түүний хуралдаан /чуулганы хуралдаан/ гэсэн ойлголтууд нь хоорондоо ялгаагүй нэг л ойлголт гэж үзэж байна.

Иймд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болдог чуулган гэсэн зохион байгуулалтын үндсэн хэлбэрт зохион байгуулалтын бусад хэлбэрийг багтаах болсон Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг шууд утгаараа зөрчиж байна.

Улсын Их Хурлын тухай хуулийн уг заалтад заасны дагуу байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуралдсан нь чуулганы үйл ажиллагааны нэг хэсэг болж улмаар тухайн өдөрт чуулган чуулснаар /хуралдсанаар/ тооцуулах болсон нь чуулганы заавал чуулах /хуралдах/ өдрийн доод хязгаарыг заасан Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна”, мөн уг зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы ... хуралдааныг гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, ...” гэсэн заалттай агуулгын хувьд нийцэхгүй байна.

“Байнгын хороо”-ны хуралдаан нь чуулган гэсэн зохион байгуулалтын үндсэн хэлбэрийн нэг бүрэлдэхүүн болж, Улсын Их Хурлын тухай хуульд хуульчлагдсан нь байнгын хороо Улсын Их Хурлын бие даасан зохион байгуулалтын хэлбэр байх тухай Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар чиглэлээр байнгын хороодтой байна” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Ийнхүү Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна.

“Чуулган нь нэгдсэн хуралдаан, байнгын хорооны дагнасан буюу хамтарсан түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ” хэмээн зааснаас улбаалж “чуулганы нэгдсэн хуралдаан” гэсэн ойлголт бий болсон бөгөөд цаашлаад “чуулганы байнгын хорооны хуралдаан”, “чуулганы нам, эвслийн бүлгийн хуралдаан” гэсэн ойлгомжгүй нэр, томъёо үүсэх нөхцөл байдал бий болоод байгаа юм. Улсын Их Хурлын “...байнгын хороо”-ны хуралдаан, Улсын Хурал дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан гэж байхаас чуулганы байнгын хорооны хуралдаан, чуулганы нам, эвслийн бүлгийн хуралдаан гэсэн ойлголт байдаггүй билээ.

Монгол Улсын Үндсэн хуулинд байнгын хороо гэсэн Улсын Их Хурлын зохион байгуулалтын бие даасан хэлбэр байх талаар заасан бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг нь зөвхөн Улсын Их Хурал тогтоож байхаар заасан байна.

Нам, эвслийн бүлгийн хуралдаан нь чуулганы нэг хэсэг болсноороо нам, эвслийн бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд тухайлбал Үндсэн хуульд заасны дагуу тодорхой хугацаанд чуулах /хуралдах/ ёстой чуулганы ажиллагаанд /хуралдаанд/ бүрэн гүйцэд оролцох боломжгүй болж байгаа юм.

Анхны Улсын Их Хурлын тухай хуулиудад “байнгын хороодын хуралдааныг чуулганы ажиллагаанд тооцно” гэж зааж байсан бол 2001, 2006 онуудад шинэчлэгдэн батлагдаж гарсан Улсын Их Хурлын тухай хуульд байнгын хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан нь чуулганы бүрэлдэхүүн байх тухай заасан байна. Тухайн үеийн Улсын Их Хурлын холбогдох заалт нь өөр хоорондоо адилгүй найруулагдсан байх боловч байнгын хороо болон нам, эвслийн бүлгийн хуралдааныг чуулганы үйл ажиллагаанд, өөрөөр хэлбэл чуулган чуулсанд /хуралдсанд/ тооцуулж байгаагаараа ижил агуулгатай юм” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх аливаа асуудлаар байнгын хороо, нам, эвслийн бүлэг өөрийн байр сууриа илэрхийлж санал, дүгнэлт гаргах эрхтэй байдаг. Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслийг ийнхүү парламентын зохион байгуулалтын бүтцэд оруулсан нь манай улсад 1990 оноос эхэлсэн ардчилсан эрх зүйт төрийн тогтолцооны зарчмыг хэрэгжүүлж улмаар Үндсэн хуулиндаа батлан тунхагласан юм. Өөрөөр хэлбэл нам төвтэй төрийн байгуулалтаас ардчилсан төрийн байгуулалтад шилжин Улсын Их Хурлыг ард түмний нэрийн өмнөөс төрийн эрхийг барьж тус орны гадаад, дотоод бодлогын үндсийг тогтоож буй төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж тогтоож өгсөн.

Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасан байдаг. Иймд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг тухайн нам, эвслийн бүлгээс нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдээс бүрддэг бөгөөд Улсын Их Хуралд сонгогдоогүй гадуур байгаа хүчин төрийн бодлогыг тодорхойлохгүй. Хоёрт нам, эвслийн бүлэг зөвхөн санал, дүгнэлт гаргах бөгөөд шийдвэрийг Улсын Их Хурал гаргадаг юм.

Иргэн Н.Ариунболдын “чуулган” гэдэг нь “хуралдаан” байна гэсэн үндэслэлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Улсын Их Хурал буюу парламентын үйл ажиллагааны гол чухал хэлбэр бол “хуралдаан” бөгөөд асуудлыг цөөнхийн саналыг харгалзан олонхийн санал хурааж шийдвэрлэдэг. Улсын Их Хурал өөрөө 76 гишүүнээс бүрддэг. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж заасан.

Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган буюу “хуралдаан” гэсэн хэлбэрээр хэрэгжүүлнэ. Байнгын хороо, нам, эвслийн бүлэг гишүүдээс бүрдэнэ. Тэгэхээр Улсын Их Хурлын гишүүд хуралдана гэсэн үг юм.

Улсын Их Хурал чуулганаараа төрийн гадаад, дотоод бодлогын, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн, төрийн байгуулалтын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхдээ хуралдахаас гадна Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцүүлэх, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын тайлан, мэдээллийг сонсох, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын ажилтай танилцах, иргэдийг хүлээн авч уулзах, хүсэлтийг нь сонсож холбогдох арга хэмжээ авах зэргээр олон төрлийн асуудлыг шийдвэрлэдэг болно.

Эдгээрээс үзэхэд Улсын Их Хурлын чуулган бол хуралдаанаас гадна байнгын хороо, Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэрийг нэгэн адил хамаардаг цогцолбор ойлголт юм.

Нам, эвслийн бүлэг нь Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр бөгөөд Улсын Их Хурлын бүтцэд хамаарч байдаг тул түүний эрх, үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалтын бусад асуудлыг нэгэн адил Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж байдаг. Тийм ч учраас эрхлэх ажлаа намын дээд, төв, гүйцэтгэх байгууллагын өмнө шууд хариуцахгүй байхаар хуульчлан заасан. Бүлэг нь байнгын хороотой адил хуралдаан хийж байж төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зэргээр тодорхой эрх, үүрэгтэйгээр ажилладаг тул аливаа чуулган зарлагдсан хугацаанд нам, эвслийн бүлэг тодорхой цаг хугацаанд хуралдаанаа хийх шаардлагатай байдаг.

Энэ утгаараа Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслийг гишүүдийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр гэж ойлгож Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, ...зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заасантай нийцнэ гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзэхэд “чуулган” нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох нь тодорхой байна. Энэ нь ч Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т нэгэн адил хуульчлагджээ.

Аливаа улс төрийн намын зорилго нь сонгуульд дангаар буюу хамтран /эвсэл/ оролцож өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадамж бүхий суудлыг парламентад бүрдүүлэх явдал байдаг. Түүнчлэн “нам, эвслийн бүлэг” гэх Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуульд хуульчилснаас гадна нам, эвслийн бүлэг нь зөвхөн тухайн сонгуулийн дүнд бий болж болохоор зохицуулсан байна. Нам, эвслийн бүлгийг Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслээс ийнхүү Үндсэн хуулиар ялгамжтайгаар хуульчилсан нь парламентат ёсны мөн чанар, парламентын намууд болон түүний эрх хэмжээ, чиг үүрэгтэй салшгүй холбоотой юм.

Монгол Улсын Үндсэн хуульд олон намын тогтолцоонд үндэслэсэн байнгын ажиллагаатай парламентийн үндсийг бий болгосон бөгөөд Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр болох “чуулган”-д нам, эвслийн бүлгийн хуралдаан хамаарахгүй гэсэн үзэл баримтлал илэрхийлэгдэхгүй байна. Нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын бүтцэд нэгэнт хамаарч байгаа тул түүний хуралдааныг чуулганы бүрэлдэхүүнд оруулсан нь үндэслэлтэй байна.

Иймд Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Чуулган нь ... түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх,.. нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ”, 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Чуулган нь ... түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин долдугаар зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Ж.АМАРСАНАА

Ж.БОЛДБААТАР

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/ 