A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 247

ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт байгуулах тухай Аж үйлдвэрийн яамны саналыг дэмжсүгэй.

2. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан зураг төсөл боловсруулан төр, хувийн хэвшлийн оролцооны хувь хэмжээг тогтоож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг сонгон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийлгэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам, чиглэл батлах тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 104 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ