Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх/

МОНГОЛ УЛСЫН

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр                                                                    Дугаар 108                                                                                                              Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38, 41 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журмыг шинэчлэн баталсугай.

Хоёр. Энэхүү батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артагт даалгасугай.

Гурав. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг хүлээн авах журмыг баталсантай холбогдуулан Уул уурхайн сайдын 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Журам батлах тухай” 121 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                                                        Р.ЖИГЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 3542 дугаарт бүртгэв.