Хэвлэх DOC Татаж авах
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ИРГЭН,  ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2004 оны 10 дугаар                                                                                                                                                                                                                                               Улаанбаатар

сарын 12-ны өдөр                                                                                                                                                                                                                                                              хот

 

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ИРГЭН,

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙ

 

Тус шүүхийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар 2004 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар хянагдсан хэргүүдийг судалж үзэхэд иргэн, хуулийн этгээд нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь өсөх хандлагатай болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуупийн 32-36-р зүйлүүдийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх үүднээс Нийслэлийн шүүхээс 3ӨВЛӨМЖ болгох нь:

1.Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.1 дэх хэсэгг заасан бол мөн хуулийн 35-р зүйлийн 35.1 дэх хэсэгт ''хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно" гэжээ

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх нь нэг этгээд нөгөө этгээдийн нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлыг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогоороо /тухайлбал, нотлох баримт цуглуулах, шүүх хуралдаанд оролцох/ иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилго бүхий иргэний эрх зүйн харилцаан дахь төлөөллөөс ялгаатай.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг төлөөлөх

Төлөөлөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар а/ хуульд зааснаар б/ сайн дураар в/ гэрээгээр гэсэн хэлбэртэй байна.

Иргэний эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай, сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг Иргэний хуульд заасан төлөөлөгч нь бүрэн төлөөлнө.

Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно.

а/Иргэнийг хуульд зааснаар төлөөлөх

Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай, сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан хүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-р зүйлд заасан журмын дагуу төлөөлнө.

Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч шүүхэд төлөөлөх бол сураггүй алга болсонд тооцогдсон хүн оролцвол зохих байсан хэрэгт болон нас барсан, нас барсан гэж зарлагдсан хүний хэрэгт хууль ёсны төлөөлөгчид /нас барсан хүний өв залгачжлагч/ түүнчлэн шүүхээр эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд тус тус төлөөлнө.

Дээрх тохиолдолд төлөөлүүлж байгаа иргэн эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай, сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан тухай албан ёсны баримтыг гаргаж өгсөн байх шаардлагатайг анхаарвал зохино.

Түүнээс гадна төлөөлөгч нь иргэнийг хуульд зааснаар төлөөлөх эрхтэй болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх учиртай.

"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай. Монгол Улсын хуулийн.зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 тоот тогтоолын 8 дахь хэсэгт "хуулийн 33.1 дэх заалтын "хууль ёсны төлөөлөгч"-ийн төлөөлөх эрх нь иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээ, асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллагын шийдвэрээр тодорхойлогдоно." гэжээ.

Түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан хүнийг эрхлэн хамгаалагч төлөөлж байгаа бол эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээдийн төлөөлөх эрх шүүхийн шийдвэрээр тодорхойлогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан этгээдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн сонгож авсан төлөөлөгчийг оролцуулж болно гэж мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг анхаарах нь зүйтэй.

Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн нь:

• сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа;

• гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.4 дэх хэсэгт заажээ.

"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 тоот тогтоолд "сайн дурын төлөөлөгчийн төлөөлөх эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр, гэрээгээр төлөөлөгчийн төлөөлөх эрх нь төлөөлүүлэгч төлөөлөгчийн хооронд хийгдсэн бичгийн гэрээгээр тодорхойлогдоно" гэж заасан байх тул ЭНЭ ТУХАЙ баримтыг зайлшгүй гаргуулан авч хэрэгт хавсаргана.

Түүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйи туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогддог бол өмгөөлөгчийн эрх нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болохыг нотолж эрх бүхий байгууллагаас олгосон барим| бичгээр /өмгөөлөгчийн үнэмлэх/ батлагддаг байна.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууийн этгээбийг_төлөөлөх

Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.

Хуулийн этгээдийн удирдлагын эрх нь албан тушаалтны бүрэн эрхийг нотолсон баримт бичгээр /хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт, дүрмээр, албан тушаалд томилсон тушаал г.м/ тодорхойлогдоно.

Дээрхээс бусад тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрх төлөөлүүлэгчээс бичгээр олгогдсон итгэмжлэлээр тодорхойлогдохыг анхаарах нь зүйтэй.

Жишээлбэл:

Байгууллага өөрийн ажилтнаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжлэл олгож болно. Энэ тохиолдолд хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн байгууллагын эрх баригчийн гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.

Иргэний хуулиин 29-р зүйлийн 29.6-д "хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна" гэж заасан тул салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд үүнтэй холбоотойгоор компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан хуулийн этгээдийн эрхтэй оролцох боломжгүй юм.

Хуулийн этгээд нь гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно.

4.Төлөөлөгчийн бүрэн эрх, төлөөлөн оролцож болохгүй байдал

"Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно", "төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ" гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-р зүйлийн 36.2, 36.3 дах хэсэгт тус тус зааснаас үзэхэд төлөөлүүлэгчийг төлөөлөгч нь бүрэн төлөөлөх эрхтэй эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй тогтоох шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 тоот тогтоолын 8-д "хууль ёсны төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн хуульд заасан бүх эрх, үүргийг хүлээнэ" . "итгэмжлэлээр болон гэрээгээр төлөөлж буй этгээд нь итгэмжлэл ба гэрээнд заагдсан эрх, үүргийг хүлээнэ" гэж заажээ.

Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно" гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-р зүйлийн 36.2 дах хэсгййн заалтыг анхаарч байх нь чухал.

Иймд итгэмжлэлээр ба гэрээгээр төлөөлж буй төлөөлөгчийн бүрэн эрхийг "итгэмжлэл" болон "гэрээ”-нд заасан_хэмжээгээр тодорхойлох бөгөөд тодорхой бус байгаа тохиолдолд төлөөлүүлэгчээс мэдүүлэг авах хэлбэрээр үүнийг тодруулж байх нь зүйтэй.

Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64-р зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой.Үүнд:

1.Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх;

2.Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх,

3.Олгосон он, сар, өдрийг заах ;'

4.Хуульд заасан бол нотариатаар гэрчпүүлэх

5.Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгосон бол хугацааг заасан байх зэрэг болно.

Дээрх шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 64.3-т заасныг анхаарах нь зүйтэй.

Тухайлбап; Итгэмжлэлд олгосон он, сар, өдрийг заагаагүй бол итгэмжлэл хүчин төгөлдөр бус /Иргэний хуулийн 64-р зүйлийн 64.2/ байна. Итгэмжлэлийг 3 жилээс илүүгүй хугацаагаар олгох ба хугацаа заагаагүй итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Төлөөлүүлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд харин энэ тухайгаа шүүхэд заавал бичгээр мэдэгдсэн байх шаардлагатай. Учир нь уг мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болдог. [(

Дээрхээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-р зүйлийн 36.5-д зааснаар:

•18 насанд хүрээгүй /хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд/;

•Эрх зүйн зарим буюу бүрэн бус чадамжтай, чадамжгүй;

•Өөрөө иргэнийхээ хувьд, түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар буюу ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буйгаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглосныг анхаарах нь зүйтэй.

ИХШХШТХуулийн 36-р зүйлийн 36.5.1-д заахдаа хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд 18 насанд хүрээгүй иргэнийг хэрэг хянан Шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглосон боловч хуульд тусгайлан заасан тохиолдолд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож болно.

Иргэний хуулийн 15-р зүйлийн 15.2-т "хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг түүний хүсэлт, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно" гэж заажээ. Иймд дээрх насны иргэн эцэг, эх болсон тохиолдолд түүнийг хуульд зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай гэж шүүх тооцвол тэрээр өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо /Тухайлбал: Эцэг тогтоох/ шүүхэд өөрөө хамгаалах эрхтэй болно.

Хэрэг хянан хэлэлцэх явцад.насанд хүрээгүй этгээд 18 насанд хүрвэл шүүхэд өөрийгөө төлөөлөх эрхтэй болох тул тэрээр өөрөө хүсвэл энэ тухай шүүгч захирамж гаргаж түүний төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлнө.

5.Төлөөллөөр оролцсон хэрэгт төлбөрииг нэхэмжлэгчид биш төлөөлөгчид нь олгохоор шийдвэрлэдэг, түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчид төлбөр хариуцуулдаг нь буруу юм.

Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг төлөөлөгчид заавал итгэмжлэлээр олгох бөгөөд итгэмжлэлээр эрх олгоогүй бол шүүгч нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.5 дэх хэсгийг үндэслэн хүлээн авахаас татгалзаж байх нь зүйтэй.

Төлөөлөгчид итгэмжлэл олгогдоогүй эсвэл зохих есоор олгогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн иь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл /ИХШХШТХ-ийн 167-р зүйлийн 167.1.5/ болно.

 

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ