Хэвлэх DOC Татаж авах
Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх  журам батлах тухай

МОНГОЛ УЛС

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх

журам батлах тухай

 

2009 оны 6 дугаар сарын 04-ний өдөр                                     Дугаар 99                                    Улаанбаатар хот

                                            

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай. 

2. Энэхүү журмыг 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн мөрдөж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн сан бүрдүүлэх арга хэмжээ авахыг Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комиссын дарга (Д.Батбаяр), аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.

3. “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                               ДАРГА                               Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ