Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах/

  МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр                                           Дугаар   60                             Улаанбаатар хот

 

             Төсвийн тухай хуулийн 16.4.18, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 болон “Журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолыг баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

         1.“Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг нэгдүгээр, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыг хоёрдугаар, сонгон шалгаруулалтын дүнгийн хуудсыг гуравдугаар, шалгалтын нэгдсэн үнэлгээний хуудсыг  дөрөвдүгээр, шалгалтын тайлан, мэдээ ирүүлэх хуудсыг тавдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

          2.Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг шалгаруулахдаа энэхүү журам, зааврыг баримталж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгосугай.

           3.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

          4.Энэхүү тогтоолыг 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс мөрдсүгэй.

 

 

 

                           ДАРГА                                               Б.ЦОГОО