Хэвлэх DOC Татаж авах
ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ  ШИНЭЧЛЭН БАТЛАХ  ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2015 оны 06 сарын 04 өдөр                                                    Дугаар 85                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ

ШИНЭЧЛЭН БАТЛАХ  ТУХАЙ

 

             Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 421 дүгээр зүйлийн 421.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

       1. “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ыг нэгдүгээр, “Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

           2.   Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 263, 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар зарлигуудыг тус тус хүчингүйд тооцсугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН                                 ЦАХИАГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                   ЭЛБЭГДОРЖ