Хэвлэх DOC Татаж авах
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн  aжиллах журам батлах тухай

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

2013  оны 6 дугаар сарын 24-ний өдөр                                              Дугаар  128                                    Улаанбаатар хот

                                                                                                                                 

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн

aжиллах журам батлах тухай

         

          Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.13, 35 дугаар зүйлийн 35.1.3, Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны зөвлөлийн  үйл ажиллагааны дүрэм"-ийн 3.3 дахь хэсгийг тус тус баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

          1."Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

          2.“Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                        ДАРГА                                        Б.ЦОГОО