A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗАСГИЙН ГАЗРЫН 2007 ОНЫ 250 ДУГААР ТОГТООЛЫН 3 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МА
Бүлэг: 1979
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗАСГИЙН ГАЗРЫН 2007 ОНЫ 250 ДУГААР ТОГТООЛЫН 3 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 12.45 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Улам-Ундрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сурахбаяр, өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нар оролцов.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолын 3-т “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Нямсүрэнгийн Улам-Ундрах Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ:
“...Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Ахмад дайчдын орон сууцны тухай” 250 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...”-ээр заасан нь Засгийн газар Үндсэн хуулиар олгогдсон “салбар ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулсан шийдвэр гаргах эрх бүхий байгууллага хэдий ч гарч байгаа шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх шаардлагатай билээ. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...” гэснийг зөрчиж байна.
Газрын тухай хууль болон Газрын тухай хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжуудад газар эзэмших эрх олгохдоо бусдын өмчлөлийн зүйлийг авах талаар ямар нэгэн зохицуулсан эрх зүйн акт байхгүй билээ. Иймээс Засгийн газар дээрх тогтоолыг гаргасан нь Үндсэн хуулийн энэхүү заалтыг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болж байна...
...Газрын тухай хуульд газар эзэмших, ашиглах эрхийг иргэн аж ахуйн нэгж байгууллагад олгох журмыг хуульчилсан байдаг бөгөөд энэхүү хуульд уг газрыг ашиглахад ашиглаж байгаа этгээдийн хөрөнгөөс үнэ төлбөргүй гаргуулах талаар зохицуулалт байхгүй билээ. Гэтэл Засгийн газар тогтоол гаргахдаа ямар нэгэн хуульд үндэслэлгүйгээр эрх хэмжээгээ хэтрүүлэн гаргасан байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Ахмад дайчдын орон сууцны тухай” тогтоол нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэжээ.
Хоёр. Иргэн Н.Улам-Ундрах Үндсэн хуулийн цэцэд дахин хандаж гаргасан гомдолдоо:
“...Засгийн газар бодлого хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн гаргах ёстой юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Засгийн газар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно...” гэж заасан байдаг. Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоол нь тодорхой хэм хэмжээ тогтоосон байх бөгөөд үүнийг нийтээр даган мөрдөх шинжтэй акт байна.
Гэтэл уг тогтоол нь хуульд тусгайлан эрх олгосон заалт байхгүй мөн хуулиар зохицуулаагүй зүйлийг Засгийн газар өөрөө тогтоосон нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар “Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана.” гэж заасныг зөрчиж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм.
...Барилга байгууламж барьж байгаа явдал нь газрыг тодорхой нэг зориулалтаар эзэмшиж байгаа үйл явц бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө нь газар эзэмшигчийн өмч юм. Газар эзэмшигч нь газар эзэмшиж байгаагийн хувьд газрын төлбөрийг хууль тогтоомжид заасан хэмжээгээр төлдөг. Үүн дээр хуульд заагаагүй нөхцөлөөр Засгийн газар өөрөө хэм хэмжээ тогтоон хувийн өмчийг үнэ төлбөргүй авч байгаа нь хууль бус гэж үзэж байна...” гэжээ.
Гурав. Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 79 дүгээр захирамжаар томилогдсон Засгийн газрын итгэмжилсэн төлөөлөгч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалаар иргэн Н.Улам-Ундрахын өргөдлийг хянан хэлэлцэж, гомдлын зарим шаардлага буюу Засгийн газрын 2007 оны “Ахмад дайчдын орон сууцны тухай” 250 дугаар тогтоолын 3-т “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20 хүртэлх хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсний дагуу өргөдлийн энэхүү хэсэгт хариу тайлбар бэлтгэлээ. Үүнд:
Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Тухайлбал: Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д “... хүн амын бодлого, ... ахмадуудын талаар төрөөс явуулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх...”, мөн зүйлийн 6-д “...иргэдийн ахуй, орон сууцны нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авах” нь Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд хамаарахаар заасан байна.
Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын 3 дахь заалт нь улсаас орон сууц авч байгаагүй ахмад дайчид болон бага орлоготой иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эдгээр иргэдийг орон сууцаар хангах зорилгоор орон сууцны фонд бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм.
Засгийн газар нь ахмад дайчдыг орон сууцтай болгох ажлын хүрээнд дээрх тогтоол болон “Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай” Засгийн газрын 2009 оны 212 дугаар тогтоол, “Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийн дагуу 2011 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 1600 гаруй ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлээд байгаа болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Засгийн газрын “Ахмад дайчдын орон сууцны тухай” 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Засгийн газрын “Ахмад дайчдын орон сууцны тухай” 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...” гэснийг зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Д.НАРАНЧИМЭГ
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ